ОХУ-д болж байгаа ДАШТ-ий үеэр Японы фэнүүд тэмцээний дараа хогоо цэвэрлэж хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж байсан.
Тэгвэл өчигдөр буюу Ням гарагт болж өнгөрсөн Япон, Сенегалын H хэсгийн тоглолтын дараа баруун Африкийн Сенегалчууд бас стадионд үлдээсэн хогоо цэвэрлэж, хүмүүсийн магтаалыг хүртсэн байна.
Энэ хоёр улсын баг өчигдөр 2:2 харьцаатай тэнцсэн бөгөөд хэсэгтээ адилхан 4, 4 оноотой тэргүүлж байгаа юм. Ийнхүү Япончуудын цэвэр цэмцгэр зангаас хамгийн түрүүнд Африкчууд суралцлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!