Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Шөнийн цэнгээний гурван газрыг шалгахад зургаан иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, нэг хүн хууль бусаар хадгалж байсан нь илрэв

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сэжиг бүхий шөнийн цэнгээний газруудад хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна.

Энэ оны наймдугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө хийгдсэн шалгалтын хүрээнд нэр бүхий шөнийн цэнгээний гурван газрын ажилчид болон үйлчлүүлэгч 75 иргэнд мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест сорил тавилаа.

Ингэхэд 18-38 насны Монгол Улсын зургаан иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, нэг иргэн хууль бусаар хадгалсан байсан нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төв