Туушин зочид буудал, Соёмбо танхимд
09:00 цагт “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд" чуулга уулзалт болно. Үндэсний хөгжлийн газар, Гадаад харилцааны яам, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар зохион байгуулна. Хамтран зохион байгуулагчаар Баялаг бvтээгчдийг дэмжих холбоо оролцоно.
Best Western Premier Tuushin Hotel-д
09:00-17:00 цагт "Ази бүсийн эмэгтэйчүүдийн сангуудын ээлжит уулзалт” болно. Эмэгтэйчүүдийн сангууд нь сүлжээний шинэчлэл, эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр хийгдэж байгаа сүүлийн үеийн ажлууд, бүс нутагт хамтран ажиллах шинэ боломжуудын талаар санал солилцоно.
Корпорэйт зочид буудалд
9:00-12:00 цагт Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд олон чухал асуудал яригдахаас гадна Үндэсний аудитын газар, АТГ-аас удирдах албан тушаалтнууд хүрэлцэн ирж салбарын нөхцөл байдлын талаар илтгэл тавина.
АТГ-ын гадна
10:00 цагаас АН-ын ҮБХ-ны гишүүд Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаа урвуулан ашигласан асуудлаар АТГ-т шалгуулахаар болсон талаар мэдээлэл хийнэ.
МҮЭСТО-д
10:00 цагаас "Хүүхдэд хайртай Монгол" хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлгийг нийслэлийн ЗДТГ, Эх орон бүтээн байгуулалтын танхим хамтран зохион байгуулна. Өнгөрсөн жил 1692 гэмт хэрэгт 1757 хүүхэд өртөж хохирч, гэмт хэргийн улмаас 127 хүүхэд амь насаа алдаж, бэлгийн хүчирхийллийн улмаас 187 хүүхэд хохирсон бөгөөд тэдний 12 нь эрэгтэй хүүхэд байсан гэсэн тоо бий. Тэгвэл энэ жил хүүхэд хохирсон гэмт хэрэг 34 хувиар өссөн байна.
ХНХЯ-ны 10 давхрын хурлын танхимд
11:00 цагаас "Тогтвортой хөгжлийн зорилго: Жендер ба хөгжил" олон улсын бага хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд, Жендерийн үндэсний хорооны даргын ивээл дор Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах болсон талаар мэдээлэл хийнэ.
АТГ-ын Олон нийтийн төвд
11.00 цагт Ээлжит хэвлэлийн хурлаа хийж, зургаадугаар сард хийсэн ажлынхаа талаар мэдээлнэ. Хэвлэлийн хуралд АТГ-ын хэлтсийн дарга нар оролцоно.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 109 тоотод
12:00 цагт Хурдан морины уралдаанч хүүхдүүдтэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
MN-Мэдээллийн төвд
11.30 цагт Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс олон улсын мансуурлын эсрэг өдөрт зориулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ иргэдийг гэмт хэрэгтэн болгох гэж байгаа талаар иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
Blue Sky зочид буудлын Diamond Hall танхимд
09:00-13:00 цагт “МАА-н технологийн шинэчлэл” олон улсын бага хурал Монголын мал аж ахуйн салбарт тулгамдаж буй нэн тэргүүний асуудал болох эрчимт тэжээлийн аж ахуйд суурилсан мал аж ахуй, махны экспортын эрүүл бүс байгуулах чиглэлээр болно. Бага хурлыг ХХААХҮЯ-ны оролцоотойгоор Америк - Монголын хамтарсан Jarvis Mongolia (Жарвис Монгол), Хятадын Huawei (Хуавей), Монголын Аригү Гроү компаниуд хамтран зохион байгуулж, дотоод, гадаадын ХАА-н болон бизнесийн салбарынхан оролцоно.
Төрийн ордны Их танхимд
14:00 цагт “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгууд" үндэсний хэлэлцүүлэг болно. Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал-2030 баримт бичгийн хэрэгжилтийг хангах үүднээс Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банк, НҮБ-тай хамтран “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Зорилгууд” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!