Төрийн өмчийн Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-26-ны хооронд үргэлжилнэ.
Улсын хэмжээнд хүн амын тоогоор 78,189 хүүхэд ерөнхий боловсролын нэгдүгээр ангид элсэн суралцана. Үүний
- 50.2 хувь буюу 39,247 хүүхэд нийслэлд
- 49.8 хувь буюу 38,942 хүүхэд орон нутагт байна.
Наймдугаар сарын 15-ны 14:00 цагийн байдлаар:
- Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын нэгдүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэлийг сургуулийн элсэлтийн комисс 60.9 хувьтай хянаж баталгаажуулсан байна. Налайх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сургуулийн элсэлтийн комисс 80-95.3 хувийн гүйцэтгэлтэй хянаж баталгаажуулжээ.
- Сургуулийн элсэлтийн комиссын баталгаажуулан илгээснийг 75.8 хувь буюу 17,553 эцэг эх, асран хамгаалагч баталгаажуулаагүй.
- Орон нутгийн хэмжээнд ерөнхий боловсролын нэгдүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэлийг сургуулийн элсэлтийн комисс 54.9 хувьтай хянаж баталгаажуулсан байна. Дорноговь, Дорнод, Завхан, Сүхбаатар, Хэнтий, Дархан-Уул аймгууд сургуулийн элсэлтийн комисс 81.6-99.9 хувийн гүйцэтгэлтэй хянаж баталгаажуулжээ.
Сургуулийн элсэлтийн комиссын баталгаажуулан илгээснийг 80.9 хувь буюу 15,064 эцэг эх, асран хамгаалагч баталгаажуулаагүйг Боловсролын Ерөнхий Газраас мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!