Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх-ийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө.
Чингис хаан Олон улсын нисэх буудалд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх-ийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордуулав.
Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх-ийн Монгол Улсад хийсэн энэхүү айлчлал нь Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг бататган гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж ГХЯ-наас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!