• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Монголчуудын олон жил хүсэн хүлээсэн ГАЗРЫН ТОСНЫ үйлдвэртэй болох хүсэл бодит биеллээ олж байна

Б.Ану
2018 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавьсан талаар Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 
 
 
 

Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тосны боловсруулах үйлдвэрийг барьж байна. Энэтхэгийн Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах энэхүү Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хоёр үе шаттай хийгдэнэ.

Үйлдвэрийн ТЭЗҮ-ийг гүйцэтгэх Зөвлөх компаниар Энэтхэгийн төрийн өмчит  Инженерс Индиа Лимитед (ИИЛ) компани ажиллахаар шалгарсан бөгөөд тус компанийнхан өнгөрсөн оноос Монголд ирж уулзалт хийн ажлаа эхэлсэн юм.

Улмаар ИИЛ энэ оны хоёрдугаар сард төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийн хүлээлгэн өгсөн байна. Нарийвчилсан ТЭЗҮ-д хөндлөнгийн хяналт тавьж дүгнэлт гаргах компаниар Италийн Кинетикс Текноложи компани тендерт шалгарсаныг хэлэх хэрэгтэй. 

Нарийвчилсан ТЭЗҮ-ийн гол өгөгдлүүдийг харвал:

Хүчин чадал: Жилд 1.5 сая тонн тос боловсруулах 
Боловсруулах тос: Түүхий тос 1: Тосон Уул XIX & Тамсаг XXI тос 50:50%
Түүхий тос 2: Түүхий тос 1 & Цагаан элс 95:5%
Гүн боловсруулалтын технологи: Гидрокрекинг
Үйлдвэрийн бүтээгдэхүүн: Автобензин: 380,000 тн
Дизель: 800,000 тн
Онгоцны түлш: 40,000 тн
ШШХ: 100,000 тн
Зуухны түлш: 20,000 тн
Жилд ажиллах хугацаа: 8,000 цаг
Эрчим хүчний хангамж: Үйлдвэр өөрийн цахилгаан станцтай байх (Үйлдвэрээс гарах хөнгөн хий, зуухны түлшийг ашиглана)
Усны хангамж: Бор Хөөвөрийн гүнийн усны ордоос хангах
Төслийн нийт хөрөнгө оруулалт: Үйлдвэр: 1 тэрбум ам.доллар
Дамжуулах хоолой: 325 сая ам.доллар (ОХУ, Хятадын технологи)
ХО-ын эргэн төлөгдөх хугацаа: 7-8 жил

Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх манай оронд айлчлан ирж, биечлэн оролцож байгаа талаар бид мэдээлсэн. 

 
Гэрэл зургийг ЗГХМОНХХ-ээс авав.
 

Ражнат Сингх "60 гаруй жилийн дипломат хамтын ажиллагааны түүхтэй манай хоёр орны хувьд энэхүү төсөл нь шинэ түүх болж байна. Харилцаа хамтын ажиллагаа, найрамдалт харилцааны хөгжилд үсрэнгүй дэвшил авчирч, стратегийн түншлэлийг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэв.

 
Гэрэл зургийг ЗГХМОНХХ-ээс авав.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Монголчуудын хувьд олон жил хүсэн хүлээсэн газрын тосны үйлдвэртэй болох хүсэл бодит биеллээ олж, өнөөдөр үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүлж, БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх биечлэн оролцож байгаад талархал илэрхийлье. Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болж байгаа нь түүхэн шийдвэр. Хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хөгжлийг шинэ шатанд гаргаж байгаа үйл явдал болж байна. Монголын ард түмэн, Дорноговийн иргэд, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, баяр хүргэе" гэлээ.

Энэхүү газрын тосны боловсруулах үйлдвэр нь Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт 150 га талбайд эзлэн баригдаж байна. 

 
Гэрэл зургийг ЗГХМОНХХ-ээс авав.

Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой аж. 

Эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил юм байна. 

Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 10 дугаар сард эхлүүлсэн бөгөөд 2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа ажээ. 

Үйлдвэрийн үзүүлэлтүүдийн талаарх мэдээллийг та ЭНД дарж үзэх боломжтой. Мөн өнөөдрийн фото агшнуудыг ЭНД дарж үзээрэй. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
86
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
44 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
СЭГА [49.0.212.52] 2018/7/23
ГАЗРЫН ТОС НҮҮРС БОЛ УХААД Л ДУУСНА_ МОНГОЛЫГ МАЛ Л ТЭЖЭЭЖ ӨӨД НЬ ТАТНА ШҮҮ ДЭЭР СУУГАА ТЭНЭГ НОВШНУУДАА
0 | 0 Хариулах
Зочин [139.227.244.222] 2018/6/25
Иймэрхүү үйл ажиллагаанд лам хуварга авчирдгаа болиосой
0 | 0 Хариулах
Зочин [112.72.14.177] 2018/6/23
payback period ni iher boditoi yum boldoo 7-8 jil
0 | 0 Хариулах
Зочин [64.119.16.252] 2018/6/23
Ene Lam uhsen baasaa hiij bgaan bee? Tuvdiin araas orj chadaagvi haramsaad bnu?
0 | 2 Хариулах
Зочин [1.25.79.64] 2018/6/23
АНХ БАГАХАНГАЙД МЭНХБОЛД ТУУЗ ХАЙЧЛААД БӨӨН СҮР БОЛООД ХАЯСАН ДАА ТЭР НЬ ШИГ ЮМ БОЛОХГҮЙГ ХИЧЭЭГЭЭРЭЙ ПУТИН ҮЙЛДВЭР БИТГИЙ БАРЬ ХЯМД БЕНЗИН ӨГНӨ ГЭСЭН ДАРАМТААС ЗУГАТААЖ ОРОС ЯВААГҮЙ ХҮРЭЛСҮХ ОДОО БИТГИЙ ХУЛЧИЙГААРАЙ ТЭГВЭЛ ДАХИН СОНГОНО ШҮҮ ХАРИН 60 ТЭРБУМЫН ДАЙСНУУД Л СААД БОЛОХ БИЙ ДЭЭ
2 | 0 Хариулах
Жолооч [64.119.18.223] 2018/6/23
Төгрөгт шилжүүлээд үзэхэд өнөөдрийн байдлаар Оросод А-93 1 л нь 1596 тө, Хятадад - 2000 тө,Монголд - 1680 тө байна. Монголын үйлдвэрийн бэнзээн 10 жилийн дараа ямар үнээр зарагдах юм бол. Жаахан бодлоготой юм хийж баймаар байна шүү.Манайд одоо сүүнээс л хямд, бараг ус шиг үнэтэй. Болоод байгаа юм биш үү.Эвропод 6000 тө- гөөс дээш үнэтэй байдаг. Өөр юмны үйлдвэр баривал дээр биш үү.
2 | 2 Хариулах
Зочин [73.181.75.0] 2018/6/23
bas l unetei xairxan baina shuu, 1terbum $
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.234] 2018/6/22
Sumyabazar Dawaasuren saiduud ni ochoogui baihad Sarangerel yu hiigeed Khambatai suuj baigaa yum be. garig anduurchihsan yum u. Esvel uur uilchilgee uzuulj yawaa yum u
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.20] 2018/6/23
kkk, harin
0 | 0 Хариулах
Зочин [107.77.203.212] 2018/6/22
Amjilt ene l bidend xeregtei, zaluuchuud odoo gazriin tosnii chigleleer suraltsax xeregtei, daxin amjilt
1 | 0 Хариулах
Зочин [150.129.143.140] 2018/6/22
Чой хамба үйлдвэр баригдах талаар ном уншиж өгвөл яасан юм 6 дахь оролдлого нь хөөрхий монголчуудын хувь заяа нь дутаад байх шиг хийморийн сан ажил бүтэх ном уншивал зүгээр байна ялануяа наад Хүрэл сүхээгээ урьдаа суулгаж байгаад уншиж өг
0 | 0 Хариулах
Зочин [107.77.203.212] 2018/6/22
I'm neeltsnd tuvd nom unshsan unshaagui zuv tuluvluud, setgel gargaad xiigeed duusgaxad l bolloo, shav tavina gej Yu baidag yum, zas zeel exelsnees xoish naishin bur l shav tavisan barigdaj duussan ni zeel bilee. Iimd muxar susgee xayaj boditoigoor ajildaa xandval l but zuil butne sh dee. Lam bol chuxal bish
0 | 0 Хариулах
Зочин [150.129.143.140] 2018/6/22
Тэгвэл яах гэж Чой хамба сууж байгаа юм бодвол шав тавихад ном уншаа байлгүй дээ манайхан шав тавих болгонд лам авчирчихсан хонх дамар болчихсон байж байдаг шүү дээ лав түрүүчийн 5 н удаагийн шав тавихад бас л лам авчирчихсан байсан шүү дээ одоогийхэн нь тэргүүн хамба нь оролцсон юм чинь энэ үйлдвэр баригдахаа байгаа базарваань ээдээ манайхан чинь мөн ч бүтэхгүй улсууддаа монголын талаас оролцож хариуцаж ажиллаж байгаа нөхдүүд хулгай хийх аргаа сэднэ дээ за за цаг хугацаа харуулах байлгүй дээ 6 дахь оролдлого бүтэхгүй байж мэдэх юм зургаагийн тоо ч нэг тиймэрхүү дээ
1 | 0 Хариулах
Итгэхгүй Байна [122.201.31.73] 2018/6/22
Барьж дуусгаад итгэнэ Олон жил үйлдвэрийн шав тавьсан рекламын мэдээ уншлаа Энэтхэг улсын хөрөнгө оруулалтыг оросууд гацаахгүй байх найдвартай баталгаа байна уу Гацаавал оросуудыг загнах зоригтой улстөрч Монголд байна уу Яг ингэж сүртэй шав тавьсан рекламын дараа оросууд аажуухан гацааж эхэлдэг шүү Гацаасан оросуудыг загнаж чадахгүй хэрнээ хоорондоо хэрэлдэж бие биенээ залхуу малаар дуудаж дуусдаг өвчтэй нийгэм гэдгээ мартсан уу
5 | 0 Хариулах
Зочин [112.72.14.177] 2018/6/23
barij duusgaad heviin uil ajillagaa yavuulaad exlexeer itgene kk
0 | 0 Хариулах
ЖЕНКО [202.131.235.234] 2018/6/22
ШОУЧИН ГАР ШҮҮ
2 | 0 Хариулах
Дархан хүүд [112.72.14.0] 2018/6/22
Өвөөгийн минь өвгөдийн минь нутагт сайхан үйлдвэр босож улс орноо шатахуунаар хангах нээ.
0 | 0 Хариулах
Зочин [27.123.212.135] 2018/6/22
Solongosuudiig oruulaagui n sain hereg
9 | 0 Хариулах
Зочин [64.119.18.103] 2018/6/22
За 20 онд санал өгөх нам тодорхой боллоо миний хувьд
2 | 0 Хариулах
Зочин [103.9.90.53] 2018/6/22
энэ ажил явахгүй ээ худлаа шоу
1 | 6 Хариулах
ЗОЧИН [202.21.102.10] 2018/6/22
ЕРӨНХИЙ САЙДАА ХӨВСГӨЛИЙН ЗАСАГ ДАРГЫН АСУУДЛЫГ ХУРДАН ШИЙДЭЭЧЭЭ, ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХҮНИЙГ ЗААВАЛ БАЙЛГАХ ШААРДЛАГАТАЙ ЮУ, АЙМГИЙН ЗДТГ НЬ АХ ДҮҮ АМРАГИЙН ХОЛБООТОЙ НӨХДӨӨР ДҮҮРСЭН ИДЭЖ УУДАГ ЗОРИЛГОТОЙ ХУЛГАЙ ДАРГА НАРТАЙ.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.21.149] 2018/6/22
Tomor zam bolon Tavan tolgoig gatsaasan jonhuu bolon zika hulgaich nartai yamar tootsoo bodoh gej baina topor oo???
3 | 0 Хариулах
zochin [64.119.21.118] 2018/6/22
Saihan bainaa. Bayartai baina. Amjilt husye.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.160.102] 2018/6/22
“эх орончид" хол байгаасай! Амжилт хүсъе!
7 | 0 Хариулах
Зочин [103.212.117.169] 2018/6/22
Geniog endees hol bailgaarai. Tgvl ajil hurdan butne.
4 | 0 Хариулах
Зочин [103.212.117.169] 2018/6/22
Genko
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.78] 2018/6/22
Сайхан мэдээ бна. Хөгжлийн садаануудын гар хөл хол бгасай
11 | 0 Хариулах
Уншигч [27.123.214.113] 2018/6/22
Бас нэг балгастай үлдчихгүй л байгаасай
3 | 0 Хариулах
Уншигч [27.123.214.113] 2018/6/22
Босдог ч үгүй баригдаад дуусдаг ч үгүй, сүүлд нь хариуцах хүн ч үгүй бүү болоосой
3 | 0 Хариулах
Зочин [202.131.245.226] 2018/6/22
орс оркууд үхэхнээ...
8 | 0 Хариулах
hi [172.104.107.166] 2018/6/22
Сайхан мэдээ. Энэ зээлийн зориулалт маш тодорхой байгаа ард түмэн бидэнд жаахан ч гэсэн итгэл төрүүлж байна. Өмнө нь манай дээдүүл зээл аваад тэрийгээ жижиглээд бутаргаад зориулалт бусаар ашиглана. Дараа нь би бага идсэн, чи их идсэн гээд маргалдана. Тэгснээ гэнэт ухаараад за за цаана чинь иргэд гээд хэдэн нөхдүүд хараад байнаа хэрэлдэхээ болиод толгойг нь угаачихий. Ингээд л нөгөө ирээдүй болсон үр хүүхдүүд, залуус маань яагаад ч юм зээлтэй үлдэнэ.
6 | 0 Хариулах
Зочин [107.77.173.11] 2018/6/22
За наад чухал ажлаасаа женко,зика 2-ыг л хол байлгаж үзээрэй дээ,тэгэхгүй бол наад 2 тожгор чинь танк манк яриад самрана шүү үүүүү!
21 | 1 Хариулах
Зочин [27.123.214.94] 2018/6/22
За болж дээ. Нэг ч гэсэн юм нь явж байвал....
4 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2018/6/22
Баяр хүргэе.Булаацалдаж байгаад аль ч үгүй хоосон хоцорчихгүй бол болж л байна. Ноён доллар эргээд 2500 хүрэх нээ. Эрдэнэтийн 49%-тай холбоотой асуудал үүсэхээр л энэ нэг юм огцом хөдлөөд байх юм. Яах вэ та минь.
3 | 0 Хариулах
Уншигч [27.123.214.113] 2018/6/22
Доллар 3000 ч хүрнэ үү 10,000 ч хүрнэ үү хамаа алга, сайн л биз.бидний идэх уух арай л багасна биз. Рублийн ханш унаад хорио тавиулаад оросууд үндэсний үйлдвэрүүдээ сэргээж байна, энэ зам руугаа орвол сайн л байна
2 | 0 Хариулах
Б [66.181.160.93] 2018/6/22
Түүхэн ажил хтйж байгаад бачяр хүргэе
5 | 1 Хариулах
ИРГЭН [202.131.236.158] 2018/6/22
Түүхэн шийдвэр гаргаж, ажил хэрэг болгож байгаа ерөнхий сайддаа БАЯРЛАЛАА.
6 | 2 Хариулах
Зочин [66.181.177.90] 2018/6/22
BAYAR HURGEYE, ZOVHON UUNII NI TOLOO MAN NAMYG DAHIN SONGOH BOLNO
5 | 2 Хариулах
ДАНРАВ [66.181.186.113] 2018/6/22
ХАХА, ЗА ЭНД НЭГ ИХ УЛС ТӨРЖИЖ, БАЙХГҮЙ БӨГСИЙГ ОЛЖ ДОЛООХ ГЭЭД БАЙХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ... ҮЕ ҮЕИЙН ЗАСГИЙН ГАЗРУУД ТӨДИЙГҮЙ, БҮХ МОНГОЛЧУУДЫН Л ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ... ҮЙЛДВЭРИЙН АЖИЛД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ АМЖИЛТ ХҮСЭЖ БАЙНА
2 | 1 Хариулах
Зочин [64.119.18.103] 2018/6/22
Сонгууль өгөх нь бөгс долоолт юм бол та битгий сонгууль өгөөрэй за юу
0 | 1 Хариулах
Зочин [203.217.139.225] 2018/6/22
нефть боловсруулах үйлдвэр барих мөрөөдөл хэддэх удаагаа биеллээ олж байна
2 | 2 Хариулах
Зочин [210.160.35.61] 2018/6/22
Ene hediin dundaas n ideh muruudul bas hed deh udaagaa biylelee olj bh shig bn. Tsarai maraig n haraad bgarai [хориотой үг]. Heden anduudaaraa niilj bgd ene 1 terbum USD-s uursduduu naalduulah gd bur baij ydaj bgag n...
1 | 1 Хариулах
haha [103.111.68.3] 2018/6/22
yuch hiisen uuluh yumdaa
0 | 1 Хариулах
Зочин [46.134.73.2] 2018/6/22
Дүнхүү дурак вэ ЧИ МУУ.
0 | 0 Хариулах