Уншиж байна ...

FIFA 2026 тэмцээний сугалааны үеэр Трамп “америк хөл бөмбөг”-ийн нэрийг өөрчлөх шаардлагатайг мэдэгджээ

Т.Давааням, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотод ирэх онд зохион байгуулагдах хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгүүдийн оноолтыг тааруулах сугалаа зохион байгуулагдаж, ерөнхийлөгч Дональд Трамп оролцлоо.

Энэ үеэр дэлхийн хөл бөмбөгийн удирдах дээд байгууллага FIFA-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино тус байгууллагын анхны энх тайвны шагналыг бий болгосноо АНУ-ын ерөнхийлөгчид гардуулсан юм.

Олон жил Нобелийн Энх тайвны шагналыг мөрөөдөж яваа Трампын сэтгэлийг энэ шагнал нэлээд хөдөлгөсөн бололтой.

Америкчуудын хөл бөмбөг гэж нэрлэдэг спортын төрлийн нэрийг өөрчлөх ёстойг тэр мэдэгдсэн нь үүний илрэл болж байна.

“Бидний хөл бөмбөг гэж нэрлэдэг өөр нэг зүйлтэй бага зэрэг зөрчилддөг ч үүнийг л хөл бөмбөг гэж нэрлэх ёстой биш гэж үү? Эргэлзээгүй. Бид NFL (Үндэсний Хөлбөмбөгийн Лиг)-ийн нэрийг өөрчлөх ёстой. Бодоод байхад үнэхээр утгагүй юм байна” гэж Трамп хэлжээ.

Америкчуудын “хөл бөмбөг” гэж нэрлэдэг зүйл нь голдуу гараар тоглодог зууван хэлбэрийн бөмбөгтэй спортын төрөл бөгөөд дэлхийн бусад улсуудын хөл бөмбөг гэж нэрлэдэг спортын төрлөөс тэс өөр юм.

Жил бүр америкчууд NFL-ийн аварга шалгаруулах тэмцээн Супер Боулыг шимтэн үздэг. Өчигдөр FIFA-гийн ерөнхийлөгч Инфантино ирэх оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 104 ширхэг Супер Боултай тэнцэх хэмжээний үйл явдал болохыг мэдэгджээ.

2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг АНУ, Мексик, Канад улсууд хамтран зохион байгуулах юм.

Өчигдрийн сугалаагаар дэлхийн шилдэг 48 баг хэсгүүдэд хэрхэн хуваагдсаныг дараах хүснэгтээс харна уу.

зураг
 

 

Эх сурвалж: AFP