ХХ79 чиглэлийн дугаартай “Улаанбаатар хот-Хөвсгөл аймгийн Хатгал тосгон” чиглэлд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг түр хугацаанд зогсоосон байсан бөгөөд уг чиглэлийн үйлчилгээг сэргээхээр болжээ.
АТҮТ-өөс мэдээлснээр "Улаанбаатар хот-Хөвсгөл Тариалан-Хөвсгөл Хатгал тосгон-Улаанбаатар хот" чиглэлд энэ сарын 12-ны өдрөөс хот хоорондын автобус явж эхэлнэ.
Зорчигч тээврийн автобус Улаанбаатар хот талаас Драгон зорчигч тээврийн төвөөс Баасан, Ням гарагт 10:00 цагт, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос 07:30 цагт хөдлөх юм байна.
Тарифын хувьд том хүн 88,400, хүүхэд 44,200 төгрөг төлж зорчих аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!