Нийслэлээс ТҮЦ нүүлгэн шилжүүлэх ажлыг дахин зохион байгуулж байгаа юм байна.
Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг "ТҮЦ эрхлэгчдийн 3 холбоотой уулзалтууд хийж нийслэлээс 1,669 ажлын байрыг санал болгож 48 зах худалдааны төвүүдэд лангуу түрээслэх саналыг дэвшүүлсэн. Өнөөдрийн байдлаар 22 ТҮЦ эрхлэгчид лангуу түрээсэлж үйл ажиллагаагаа явуулж байна.
ТҮЦ-үүд нь улсаас тог авч, хяналтын баталгаагүй бараа бүтээгдэхүүн, тамхи зарж байна. Нийслэлийн хэмжээнд 1,600 орчим ТҮЦ байсныг бүгдийг нь нүүлгэн шилжүүлсэн боловч 100 гаруй байршил дээр зарим нь 2-3 удаа буцааж байсан байршилдаа ТҮЦ-ээ тавьсан асуудлууд гарсан.
Иймд дахин ТҮЦ тавиулахгүй нь тулд өнөөдөр чөлөөлсөн байршлуудаа хамгаалах ажил явагдаж байна. ТҮЦ нь агаар, хөрсний бохирдол үүсгэж байгаагаас гадна иргэдийн зорчих хөдөлгөөнийг хааж байгаа учир нүүлгэхээс өөр арга байхгүй" гэв.
Харин ТҮЦ эрхлэгчдийн зүгээс өмч хөрөнгийг нь эвдэн сүйтгэн, халдаж буйд бухимдаж буйгаа илэрхийлж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!