Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Сенегалын багийн бие халаалт хамгийн урлагтай нь

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож байгаа Африк тивийн Сенегал улсын шигшээ баг гаргаж буй амжилтаараа төдийгүй, бүжгийн ур чадвараараа үзэгчдийг байлдан дагуулж байна.

Тэд өчигдөр буюу Ням гарагт Японы шигшээ багтай хэсгийн хоёр дахь тоглолтоо хийж, 2:2 харьцаагаар тэнцсэн юм.

Тэд өмнө нь Польшийн шигшээг буулгаж авсан. Сенегалчууд өчигдөр Японы багтай тоглохоосоо өмнө бие халаалт хийж буй дүрс бичлэг сошиал орчинд тарж, хамгийн олон үзсэн видеонуудын нэг болоод байна.

Тэд энгийн спорт дасгалаар биш, бүжгийн хэмнэлээр биесээ халааж байсан юм. Уг богинохон видеог өнгөрсөн хугацаанд 3.5 сая гаруй удаа үзсэн байна.

Тэд Польшийн шигшээ багийг ялсныхаа дараа талбайд уг бүжгээ бас хийж байсан юм.

Сенегалчууд одоо хэсгээ тэргүүлж яваа бөгөөд хэсгийн сүүлийн тоглолтоо Колумбын эсрэг хийнэ.

 

Эх сурвалж: Mashable