Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сарын 17-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар аадар бороо орно

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 8 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Наймдугаар сарын 17-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, ялангуяа Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар усархаг бороо, аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 

2025 оны 08-р сарын 17-ноос 08-р сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 

  • Наймдугаар сарын 17-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
  • 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Халх голын сав газраар,
  • 19-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр,
  • 20-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Наймдугаар сарын 20-ноос ихэнх нутгаар сэрүүснэ

Агаарын температур: 

  • Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +19...+24 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +18...+22 градус, өдөртөө +30...+35 градус,
  • бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.
  • Наймдугаар сарын 20-ноос ихэнх нутгаар сэрүүснэ.