Шингэн хүнсний үйлдвэрийн барилгын ерөнхий гүйцэтгэгч сонгон шалгаруулах тухай
Дугаар: 1/130
1. Удиртгал
Чингис Шар Айраг ХХК нь “Chinggis Beer 2.0” төслийн хүрээнд шинээр баригдах шингэн хүнсний үйлдвэрийн Ерөнхий Гүйцэтгэгч (ЕГ)-ийг сонгон шалгаруулах ажлын хүрээнд чадавх бүхий боломжит гүйцэтгэгч нараас Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ) хүлээн авч байна.
2. Төслийн товч танилцуулга
3. Ажлын хамрах хүрээ
Ерөнхий гүйцэтгэгч нь батлагдсан зураг төслийн дагуу захиалагчийн Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний ган каркас бүхий сэндвич барилга угсралтын ажлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийн акт, БНбД, Барилгын зураг төсөл, Гэрээний бичиг баримтын дагуу чанарын өндөр түвшинд гэрээнд заасан хугацаанд тасралтгүйгээр хийж гүйцэтгэн, Ажлын үр дүнг Захиалагчид хүлээлгэн өгнө. Ажлын хамрах хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт, туршилт тохируулга хийх, Захиалагч болон Улсын Комисст хүлээлгэн өгөх ажлууд багтана.
4. Сонгон шалгаруулах шалгуур
Оролцогч байгууллага нь дараах шаардлагыг хангасан байх:
5. Ирүүлэх материал
Оролцогч байгууллага нь дараах материалыг Монгол хэл дээр ирүүлнэ.
Заавал бүрдүүлэх бичиг баримтууд:
Тухайн төслийн хүрээнд бүрдүүлэх бичиг баримтууд:
6. Хугацаа, материал хүлээн авах хаяг
7. Анхааруулга
Энэхүү Сонирхлын илэрхийлэл нь тендерийн санал (ТС) биш бөгөөд зөвхөн урьдчилсан шалгаруулалт хийх зорилготой. Чингис Шар Айраг ХХК нь ирүүлсэн материалд үнэлгээ хийж, шалгарсан байгууллагуудад дараагийн шатны тендерийн урилга илгээх болно. Чингис Шар Айраг ХХК нь тендерт оролцогчдын хүсэлтийг хүлээн авсан нь аливаа бараа материал, үйлчилгээг худалдан авах үүрэг, амлалт, баталгаа болохгүй бөгөөд оролцогч талуудын оролцох сонирхлоо илэрхийлэхтэй холбоотой гарсан, гарч болох аливаа зардлыг хариуцахгүй.
Холбоо барих:
Чингис Шар айраг ХХК
Төслийн зохицуулагч, Б.Хонгорзул, Утас: 99281470
И-мэйл хаяг: khongorzul.b@chinggisbeer.com
Хаяг: Монгол улс, Улаанбаатар 14241, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 19А, Шангри-Ла Төв, Шангри-Ла Оффис, 23 давхар.
Чингис Шар Айраг ХХК, Худалдан авалтын алба
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!