ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/15-НД НИЙТЛЭГДСЭН
Сансарын тойргоос Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг хааж, засварлана
iKon.MN
Баянзүрх дүүргийн 1, 3, 7-р хорооны нутаг дэвсгэр, Сансарын тойргоос Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.
Тодруулбал наймдугаар сарын 17-ны 06:00 цагаас наймдугаар сарын 18-ны 06:00 цагийн хооронд Сансарын тойргоос Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх 0.9 километр авто замыг хааж зорчих хэсгийн тэгшилгээний үе, асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэх юм байна.
Иймд иргэд, жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг тус газраас зөвлөв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
