Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын поп од Шаман өнөөдөр Ким Жон Уны өмнө дуулна

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Украины эсрэг Оросын явуулж буй эзлэн түрэмгийлэх дайныг магтан дуулдгаараа алдаршсан поп дуучин Шаман өнөөдөр Умард Солонгосын нийслэл Пёнян хотод дуулахаар болжээ.

Тэрбээр Солонгосын хойг Японы колоничлолоос чөлөөлөгдсөний 80 жилийн ойн арга хэмжээнд оролцох ОХУ-ын урлаг соёлын төлөөлөгчдийн хамт өчигдөр Пёнянд хүрэлцэн ирснийг Умард Солонгосын төрийн хэвлэл мэдээлсэн байна.

Ярослав Дронов хэмээх жинхэнэ нэртэй Шаман нь Украины дайн эхэлсэн цагаас хойш Оросын хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг болж, “Я русский” (Би орос хүн), “Мой Бой” (Миний тэмцэл) зэрэг эх оронч сэдэвтэй дуунуудыг дуулах болсон юм.

Үүнийхээ төлөө тэр өнгөрсөн онд ОХУ-ын ерөнхийлөгч Путинээс гавьяат жүжигчин цол хүртэж байжээ.

Харин Европын Холбоо болон Канад, Австрали улсууд дайныг дэмждэгийнх нь төлөө Шаманд хилийн хориг тавьсан юм.

 

Эх сурвалж: The Moscow Times