Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хархираа гол Тариалан сум орчимд болон Дашбалбар сумын Улз гол үерийн аюултай түвшнийг 5-6 см давжээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 8 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар Хархираа гол Тариалан сум орчимд үерийн түвшнийг 5 см, Дашбалбар сум орчимд Улз гол үерийн аюултай түвшнийг 6 см тус тус давсан талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна. 

зураг
 
ЦУОШГ