2016 оны 2 сарын 23
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Гааль, татварын ерөнхий газрын дэргэд гааль, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, түүний үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах, нэгдсэн системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, техник, технологийн хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий “Гааль, татварын мэдээллийн технологийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг баталлаа.