Манай урд хөршид урсдаг шаттай холбоотой осол эндэл гарах нь сүүлийн үед нэмэгдсэн. Тэгвэл саяхан зүүн Хятадын Нинбо хотын нэгэн байгууламж дахь урсдаг шатанд гарсан осол хяналтын камерт бичигдэн үлджээ.
Олон тооны зорчигч шатаар явж байх үед шатны урсах чиглэл гэнэт өөрчлөгдсөнөөс хүмүүс бөөнөөр унасан байна. Ингэж физик үйлчлэл огцом өөрчлөгдөхөд маш аюултай үр дүн гардаг ажээ.
Азаар зорчигчдоос таван хүн хөнгөн гэмтсэн нь хохирол багатайд тооцогдож байгаа гэнэ.
Эх сурвалж: Shanghaiist
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|