Монгол Улсад толгой өндийх завгүй, хагас бүтэн сайнгүй ажиллаж байгаа хүмүүс бол аймаг, нийслэл, дүүргийн татварын албаныхан. Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй хэдэн мянган иргэнээс гадна Ил тод байдлыг дэмжих хуулийн дагуу аж ахуй нэгж байгууллагууд санхүүгийн тайлангаа өгөх гээд татварын байцаагч нарын өрөөг өргөх шахан бужигнаж байна.
Үүрийн таван жингээр очиж, дарааллын хуудас авахад өдрийн 14 цагийнх таарч байх жишээний. Тэгэхээр эхний хүн шөнө нь хоносон байж таарах нь ээ. Ингэж хэлэхээр олон хүн “монголчууд цагийг нь тулгадаг араншингаараа татварынхныг хүндрүүлж буй хэрэг” гэх байх. Энэ ч үнэнийн талтай.
Гэхдээ заавал анхааруулж хэлэх ёстой зүйл бол Татварын ерөнхий газрын удирдлагууд нэгж салбар, газар хэлтсийнхээ цахим сүлжээ, программ хангамждаа технологийн шинэчлэл хийх цаг болж. Орон сууцны татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэд татварын албан дээр очоод хамгийн түрүүнд татварын цэнхэр дэвтэр нээлгээд түүн рүүгээ нэвтрэх нууц код авах асуудалтай тулгарах аж.
Өөрийн ээлжийг хүлээн 1-2 цаг хүлээн Нэг цэгийн үйлчилгээ нэг умгар давчуу өрөөнд хөлсөө урсган зогсох юу ч биш.
Өөрийн ээлжийг хүлээн 1-2 цаг хүлээн Нэг цэгийн үйлчилгээ нэг умгар давчуу өрөөнд хөлсөө урсган зогсох юу ч биш. Халууцаж, хөлс тань урсаад байвал ард хүндээ учраа хэлээд салхинд гарангаа сандал олж суугаад хөлөө амрааж болно.
Харин татварын байцаагчийн өмнөөс хараад компьютер нь гацчихсан байхыг бүтэн цаг харж, хүлээж суух шиг лай үгүй юм билээ. Олон арван хүний амьсгалд өмхийрсөн тасалгаанд найман цаг хөдөлгөөнгүй, хөлсөө урсган суух байцаагчийг буруутгах хүн тэр өдөр гараагүй. Нөгөөтэйгүүр, татвар бол өдөр тутмын үйл ажиллагаа нь жигдэрч амжаагүй цоо шинэ байгууллага биш.
Миний санахын Ардын хувьсгал ялсны дараахан үүсэн байгуулагдсан цөөн байгууллагын нэг нь. Зуун жилийн түүхтэй байгууллагын хувьд техник тоног төхөөрөмж нь хэдхэн өдрийн ачааллыг даахгүй гацаж, иргэдийг хэдэн арван цагаар хөлсийг нь урсган хүлээлгэнэ гэдэг бол энэ цаг үед байж боломгүй зүйл байлтай.
Ердийн ажлын өдрүүдэд сул шахам өнждөг юм чинь тийм бололцоотой цаг заваа ашиглаад сүлжээ, программаа шинэчилж, хуучирч муудсан, ачаалал даахаа больсон компьютерүүдээ шинэчилж байх нь яасан юм. Тэгээд ч Ил тод байдлын тухай хуулийг амьдралд сурталчилахад зориулж хөрөнгө мөнгө төсөвлөсөн байх учиртай.
Ил тод байдлыг дэмжих хуулийн дагуу аж ахуй нэгж байгууллагууд санхүүгийн тайлангаа өгөх гээд татварын байцаагч нарын өрөөг өргөх шахан бужигнаж байна. Үүрийн таван жингээр очиж, дарааллын хуудас авахад өдрийн 14 цагийнх таарч байх жишээний.
Түүний тодорхой хувийг хүн ам ихтэй, ачаалал өндөртэй байж мэдэх дүүргүүдийнхээ техник тоног төхөөрөмжид зарцуулсан бол гацах энэ мэт жижиг авч хэлэхгүй өнгөрч боломгүй асуудал үүсэхгүй байсан биз ээ. Хошуу нэмэх бас нэг зүйл бол байр савны асуудал байлаа. Хан- Уул дүүргийн Татварын алба гэхэд 1960-аад оны эхээр баригдсан, ашиглалтын хугацаа нь дууссан, үнхэлцэг шиг жижигхэн барилга дотор үйл ажиллагаагаа явуулж байх юм.
Хонгил нь гэхэд хоёр хүн бүтэн биеэрээ зөрөхөөргүй давчуу. Татвар төлөгчид аажуу тайванаар үйлчлүүлэх нөхцөл тэнд алга. Бие засах газар, хүлээлгийн танхим энэ тэрийн тухайд дурьдаад ч хэрэггүй. Иргэн, аж ахуйн нэгжийн аль нь байх хамаагүй, татвараа л төлөх ёстой гэх тулган шаардалтыг л тэндээс мэдрэх аж.
Уул нь Монголын төр бодлогоороо татвар төлөгчдөд хүндэтгэлтэй хандаж, цаг хугацаандаа сайн төлж байгааг нь урамшуулж буй. Гагцхүү гүйцэтгэх шатандаа иймэрхүү дүр зураг харагдах нь харамсмаар. Шийдэе гээд зүтгэвэл ч техник, технологийн шинэчлэл, сүлжээ, программын асуудал ч хурууны үзүүр хөдөлгөх төдий ажил даа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|