• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Агаарын бохирдол нь таргалалт, чихрийн шижингийн эрсдлийг нэмэгдүүлдгийг баталжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Агаарын бохирдолтой орчинд амьдрах нь таргалалт, чихрийн шижингийн эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг шинэ судалгааны дүн харуулжээ.

Duke University-гийн судлаачид Бээжингийн агаарт болон цэвэр агаартай орчинд хархнуудыг 19 өдрийн турш байлгасны дараа шинжилж үзэхэд Бээжингийн агаарт байсан хархны холестеролын түвшин 97 хувиар нэмэгдсэн буюу таргалалт, чихрийн шижин өвчний эрсдэл нэмэгдсэн дүнтэй гарчээ.

Бохирдолттой орчинд байсан эр хархны жин цэвэр орчин байсан хархныхаас 18 хувь илүү нэмэгдсэн бол эм хархных 10 хувь илүү нэмэгдсэн байжээ.

Судалгааны дүгнэлтэнд агаарын бохирдол хүн, амьтдын бодисын солилцоонд нөлөөлдөг нь харагдсан тул яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэсэн байна.

Тайланг FASEB journal-аас бүрэн эхээр нь үзэх боломжтой.

 

Эх сурвалж: Time.Com