Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Гааль, татварын ерөнхий газрын дэргэд гааль, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, түүний үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах, нэгдсэн системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, техник, технологийн хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий “Гааль, татварын мэдээллийн технологийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг баталлаа.
Мөн тус газрын бүтцийн болон орон тооны жишиг, хязгаарыг тогтоон, үйл ажиллагаанд нь шаардагдах хөрөнгийг 2016 оны төсвийн багцаас хуваарилах, цаашид зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө.
“Гааль, татварын мэдээллийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар нь:
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!