Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ, АНУ-ууд Сирид гал зогсоох цагийг тохирлоо

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

ОХУ болон АНУ-ын тал хамтран Сирийн дайсагнагч талуудын хооронд гал зогсоох цагийг тохирчээ. Гал зогсоох цаг нь Дамаскийн цагаар ирэх Бямба гарагийн шөнө дунд байх гэнэ. Уг тохиролцоонд Исламын улс болон Аль-Нусра бүлэглэлүүд хамрагдахгүй.

Мөн дайсагнагч талууд нь 26-ны Баасан гарагийн Дамаскийн 12:00 цагаас өмнө гал зогсоох нөхцлийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэх ёстой гэнэ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар утасаар ярилцаж гал зогсоох төслийг дэмжиж байгаагаа илэрхийлцгээжээ.

Энэ үеэр Путин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс террорист байгууллага гэж зарласан Исламын улс болон Аль-Нусра бүлэглэлүүдийн эсрэг цохилтоо үргэлжүүлнэ гэлээ.

Цаашдаа аль бүлэглэлийг цохилтын бай болгох эсэхийг ОХУ, АНУ-ын талууд хамтран шийдэж байх ажээ.

Талууд энэхүү гал зогсоох тохиролцоо нь Сирийн иргэний дайныг зогсооход чухал алхам болж байгааг онцолж байна.

 

Эх сурвалж: Russia Today