• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ухаалаг Гар Утасны нэвтрэлт Дэлхий дахинд ба Монголд

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 2 сарын 23
IKON.MN
Зураг зураг

PEW Research судалгааны төв дэлхий дахинд Ухаалаг гар утасны нэвтрэлт хэдэн хувьтай байгааг 2015 оны байдлаар харуулжээ. Өөрөөр хэлбэл нийт гар утас хэрэглэгчдийн дотор ухаалаг гар утасны хэрэглэгчийн эзлэх хувь хэмжээ.

Энэ үзүүлэлтээр Өмнөд Солонгосын зах зээл 88 хувийн ухаалаг гар утасны нэвтрэлттэйгээр дэлхийд тэргүүлж байна. Манай хөршүүд болох ОХУ 45, БНХАУ 58 хувьтай байгаа бол Монголын зах зээл 61 хувьтай байгаа аж. Монголын зах зээлийн мэдээллийг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос гаргасан 2015 оны эхний хагасын тайлангаас авав.

Тайланд дурдсанаар 2015 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар Монгол улсад үүрэн холбооны үйлчилгээний бүртгэлтэй 3,046,149 хэрэглэгч байгаагаас 1,881,783 нь ухаалаг гар утас барьдаг гэнэ. Ухаалаг утасны төрлөөр нь харвал:

  • Android 701,897
  • iOS 194,859
  • Symbian 19,059
  • Windows Mobile 16,264 байдаг гэжээ.
Smartphones are more common in Europe, U.S., less so in developing countries