АТГ-ыг улс төрийн нөлөөлөлд автсан талаар МАХН-ын дэргэдэх “Ардчилал, шударга ёс-Монголын залуучуудын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус холбооны тэргүүн О.Буяннэмэх хэлэхдээ "Авлигатай Тэмцэх Газар/АТГ/ нь хууль бус үйлдлийг 2009 оноос хойш их хийж байна.
АТГ нь бие даасан, хараат бус бөгөөд соён гэгээрүүлэгч байх үндсэн үүрэгтэй байгууллага гэж ойлгодог.
Гэтэл 2009 оноос АТГ нь хэсэг бүлэг хүмүүс рүү хандаж, үйл ажиллагаа их явуулж байгааг хүн бүр мэднэ. Тодорхой бүлэг этгээдийн захиалгаар АТГ улс төрийн нөлөөнд автсаны улмаас МАХН-ын үйл ажиллагаанд садаа болж байна.
Үүнд:
Яагаад АТГ зөвхөн МАХН-ыг сонгоод, МАХН-ын дарга болон журмын нөхдийг сонгож байгааг ойлгохгүй байна.
УИХ-ын сонгууль болох бүрт ийм маягийн жүжгийг АТГ хийдэг.
Түүнчлэн хуулиар гэм буруутай нь тогтоогдоогүй байхад нийгэмд ГЭМТ ХЭРЭГТЭН хэлбэрээр ойлгуулж, хэвлэлийн бага хурлаар буруу мэдээлэл өгч байгаа нь харамсалтай байна.
Тиймээс манай МАХН-ын дэргэдэх "Ардчилал шударга ёс, МЗХ"-ноос АТГ-т хандаж хэвлэлийн бага хурал хийхээс гадна шаардлагыг хүргэж байна. АТГ улс төрийн нөлөөнд АВТАХАА БОЛИОСОЙ" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!