УИХ дахь Ардчилсан намын бүлгийн удирдлага 2015 оны намрын ээлжит чуулган болон 2016 оны ээлжит бус чуулганаар хэлэлцсэн асуудлаар өчигдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан ҮХЦ-ийн дараагийн даргын талаар сэтгүүлчдийн асуултад товч хариулсан юм.
Тэрбээр "Хэвлэлээр “Үндсэн хуулийн цэц даргагүй боллоо” гэсэн мэдээлэл их цацагдаж байна. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцийн дарга нь ажлаа өгвөл яах вэ гэсэн зохицуулалт хуульд маш тодорхой байгаа.
Одоогийн байдлаар Цэцийн гишүүдээс хамгийн ахмад нь Н.Жанцан гишүүн байна. Иймээс Үндсэн хуулийн цэц үйл ажиллагаагаа хэвийн явуулах бүрэн боломжтой гэдгийг хэлмээр байна" гэв.
Өнгөрсөн Баасан гарагт болсон УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөх шийдвэр гаргасан. Иймээс ҮХЦ-ийн дараагийн даргын асуудал яригдаж эхлээд байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|