Монголын Бүх Ард Түмний Спортын XIV их наадам, Сүхбаатар дүүргийн IX наадмын ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20, 21-ний өдрүүдэд 31 дүгээр сургуулийн “Шинэ-Эргэлт” клубын зааланд болж өнгөрлөө.
Энэхүү тэмцээнд 18 байгууллагын спортын мастер, дэд мастер бүхий 18 спортын зэрэгтэй 90 гаруй тамирчид, хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Дүүргийн IX наадмын ширээний теннисний тэмцээнд эрэгтэйчүүд 12, эмэгтэйчүүд гурван хэсэгт хуваагдан тойргоор гурван парт тоглон хагас, хагас шигшээ тоглолтуудыг таван партаар хасагдах системийн аргаар зохион байгуулав.
Ингээд тэмцээнд эрэгтэйчүүдээс III хорооны “Шинэ-Эргэлт” клубын тамирчин Б.Мөнхсайхан, 11-р сургууль М.Тэмүүлэн, Сант дунд сургууль Т.Барсболд нар эхний гурван байрт шалгарлаа.
Харин эмэгтэйчүүдээс IV 4-р хороо, дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчин Б.Азжаргал I байрт шалгарсан бол удаахь байрыг II 2-р хороо Д.Бурмаа, XIX хороо спортын дэд мастер Ц.Цэрэн-Янжин нар тус тус эзэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|