Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын банкууд Хойд Солонгосчуудын дансыг хаав

Өглөөний сонин
2016 оны 2 сарын 23
MorninigNews.mn
Зураг зураг

Хятадын үйлдвэрлэл, худалдааны банк (ICBC) зэрэг тус улсын хэд хэдэн томоохон банк Хойд Солонгосчуудын дансыг хааж эхэлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Даньдун хотын “ICBC” банкны ажилтан Өмнөд Солонгосын “Dong-A llbo" сонины сэтгүүлчид утсаар мэдээлэл өгөх үеэрээ Хойд Солонгосын иргэдэд хамааралтай бүх дансны валют хөрвүүлэх зэрэг үйл ажиллагааг 2015 оны арванхоёрдугаар сараас хойш зогсоосон гэнэ.

Эх сурвалж “Бидэнд ямар шалтгаанаар ийм арга хэмжээ авч байгаа талаар нарийн тайлбарлаагүй. Гэхдээ миний бодож байгаагаар энэ нь Хойд Солонгос, Хятадын харьцаа хурцадсантай холбоотой байх” гэж мэдэгджээ.

Зураг