Уншиж байна ...
10 жилийн өмнө
2015/08/26
10 жилийн өмнө
Зураг
2015 оны 8 сарын 26
"Twins Film" студи 2009 онд “Хархны өгөөш”, 2012 онд “Хунгийн сүүлчийн дуу” зэрэг уран сайхны кинонуудыг бие даан хийж үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл тус студийн гурав дахь бүтээл “Такси” инээдмийн уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Киноны ерөнхий продюсерээр нь Г.Дарханбаяр, ерөнхий зураглаачаар "Fine Art" студийн зураглаач, найруулагч Д.Тэмүүлэн, дууны найруулагчаар н.Нарангэрэл, ерөнхий зураачаар н.Гүен нар ажилласан байна. Уг киноныхоо нээлтийг ирэх есдүгээр сарын 4-ны өдөр нээх аж. Нээлтийн үеэр "Улаанбаатар" такси компаний ажилчид кино театрууд руу үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ. "Такси" киноны гол дүрийг та бидний сайн мэдэх жүжигчин Л.Сөрөлт амьлуулсан бөгөад энэ нь түүний анхны гол дүр нь юм байна. Харин бусад дүрүүдэд МУГЖ, найруулагч С.Баттулга, "Маск" продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг, жүжигчин С.Өлзийхүү, ТВ коктейль хамтлагийн жүжигчин н.Өнөржаргал зэрэг олны танил жүжигчид тогложээ. Киноны агуулгын талаар товч дурдвал, архи их уудаг, буруу замаар явж байсан залуу таксины жолооч болоод амьдралаа хэрхэн өөрчилж байгааг харуулсан аж. Инээдмийн төрлөөр бүтсэн ч гэлээ үзэгчдэд ойлгуулж, бодуулах зүйл ихтэй болсон гэж уран бүтээлчид нь хэлж байна.
Зураг
2015 оны 8 сарын 26
Гудамж төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж буй Сонсголонгийн 5.5 км даацын бетон замын ажил амжилттай үргэлжилж байна.
Зураг
2015 оны 8 сарын 26
Зэрлэг ан амьтдын шилжих хөдөлгөөн болон нүүдлийн замд Төв Азийн уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай олон улсын семинар өнөөдөр “Бишрэлт” зочид буудлын хурлын их танхимд нээлтээ хийлээ.
Зураг
2015 оны 8 сарын 26
БНӨСУ-д НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт Хүчний мотобуудлагын батальоны тавдугаар ээлжийн бүрэлдэхүүн зорьсон газраа очоод удаагүй байна.
Зураг
2015 оны 8 сарын 26
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв нь 2015 онд мэргэжлийн үнэмлэх олгох сургалтад голлон анхаарч ажиллажээ. Энэхүү ажлын хүрээнд,
Зураг
2015 оны 8 сарын 26
Монголын Тува Оюутан, Залуучуудын “Улуг-Одаг” холбоо, Монголын Залуучуудын холбоотой хамтран, ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын их дээд сургуулиудад оюутан залуусыг тэтгэлгээр суралцуулах, хоёр орны бизнесмен залуусын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллахаар болж, санамж бичиг байгууллаа.
Зураг
2015 оны 8 сарын 26
Өнөөдөр Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо, Монголын төмөр замын нэгдсэн холбоо, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо, Автотээвэрчдийн ахмадын холбоо зэрэг есөн холбооны удирдлагууд мэдээлэл хийлээ. Тэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт ил захидал хүргүүлж буйгаа энэ үеэр мэдэгдлээ. Мөн Монгол улсын хөгжлийн гол тулгуур болох Зам тээврийн салбарыг эм зүйч хүнээр удирдуулахыг эсэргүүцэж байна гэв. Тиймээс төр засгийн удирдлагуудад хандан Зам тээврийн сайдад салбараа мэддэг, мэдлэг туршлагатай хүнийг томилж өгөхийг хүсч шаардлага хүргүүлж байгаа аж.
Зураг
2015 оны 8 сарын 26
Шуурхай удирдлагын төвд томуу, томуу төст өвчний улиралчлалыг угтуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлээр ЭМСЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газрын албан тушаалтан, мэргэжилтнүүд оролцсон уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Зураг
2015 оны 8 сарын 26
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлсэнээс хойш нийт 2,235 дугаар олгож, 1,094 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэжээ.
Зураг
2015 оны 8 сарын 26
Хууль зүйн сайд Д.Дорлигжав удирдаж, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Д.Цогт-Очир нар мэдээлэл хийлээ.
Зураг
2015 оны 8 сарын 26
Орос, Монголын хамтарсан УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг Олон улсын билетийн кассын барилгаа хүүхдийн цэцэрлэг болгон тохижуулж байна. Өнөөдрийн байдлаар их завсарын ажил 80 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын 15-наас хүүхдүүдээ бүртгэж, 21-нээс хүлээн авна гэсэн урьдчилсан төлөвлөгөө гаргажээ. Тус цэцэрлэгийн талаар УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хүүхдийн секторын дарга Б.Батдуламаас тодрууллаа. -УБТЗ нийгэмлэг ажилчдынхаа хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгоно гэж сонслоо. Энэхүү цэцэрлэг хэчнээн хүүхдийн багтаамжтай вэ? -Манай нийгэмлэг Нийслэлд хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байгааг харгалзан үзэж, Олон улсын билетийн кассын барилгаа 8 бүлэг 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг болгож байна. Өнөөдрийн байдлаар их завсарын ажил 80 хувьтай байна.
Зураг
2015 оны 8 сарын 26
Өчигдөр буюу Мягмар гарагт Заньжякоу хотын орлогч дарга Жоу Лиминь, ОХУ-ын элчин сайд Андрей Денисов, Монгол Улсын элчин сайд Сүхбаатарын Цэдэнжав нар болон Монголын хоёр ахмад дайчны хамт Жанбэй хошууны Иеху уулан дахь Зөвлөлт, Монголын дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ.
Зураг
2015 оны 8 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо буюу КЭЙДАНРЭН-ийн Ерөнхийлөгч Садаюки Сакакибара тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Зураг
2015 оны 8 сарын 26
Урин дулааны улиралд аялал зугаалга, хөдөө, хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн ихэсдэг, мөн гудамж, талбайд ил задгай хүнсний бүтээгдэхүүнийг ихээр худалдаалдагтай холбоотой хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл эрс нэмэгддэг тул гэдэсний халдварт өвчин гарах эрсдэл их болдог.
Зураг
2015 оны 8 сарын 26
ОХУ-ын Ерөнхийлөгч Владмир Путин ирэх есдүгээр сарын 2-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх гэж байна.
Зураг
2015 оны 8 сарын 26
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо “Кэйданрэн”-ны ерөнхийлөгч С.Сакакибара тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Зураг
2015 оны 8 сарын 26
Амар амгалангийн диваажин болсон энэ сайхан талын чимэг нь яахын аргагүй Буйр нуур.
Зураг
2015 оны 8 сарын 26
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан Тянь Аньмэний талбайд ирэх есдүгээр сарын 3-ны өдөр сүрлэг жагсаал зохион байгуулахаар болсон. Уг ёслолын жагсаалд Хятадын чөлөөлөх дайнд оролцсон монгол ОХУ-ын цэргүүд оролцоно.
Зураг
2015 оны 8 сарын 26
Бээжин хот сүүлийн зургаан өдрийн турш урьд өмнө байгаагүй цэвэр агаартай байна. Энэ нь одоо болж байгаа хөнгөн атлетикийн ДАШТ-ээс гадна ирэх долоо хоногт болох ялалтын парадыг угтан зохион байгуулсан ажлын үр дүн юм.
Зураг
2015 оны 8 сарын 26
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар сургууль, цэцэрлэгт хоолны хордлого, халдварт өвчин гарахаас сэргийлж хяналт тавьж эхэлжээ.
10 жилийн өмнө
2015/08/26
10 жилийн өмнө