Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: УБТЗ нийгэмлэг 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг нээнэ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2015 оны 8 сарын 26
iKon.MN
 

Орос, Монголын хамтарсан УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг Олон улсын билетийн кассын барилгаа хүүхдийн цэцэрлэг болгон тохижуулж байна. Өнөөдрийн байдлаар их завсарын ажил 80 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын 4-нөөс хүүхдүүдээ бүртгэж эхлэх аж.

Тус цэцэрлэгийн талаар УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хүүхдийн секторын дарга Б.Батдуламаас тодрууллаа.

-УБТЗ нийгэмлэг ажилчдынхаа хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгож байгаа гэж сонслоо. Энэхүү цэцэрлэг хэчнээн хүүхдийн багтаамжтай вэ?

-Манай нийгэмлэг Нийслэлд хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байгааг харгалзан үзэж, Олон улсын билетийн кассын барилгаа найман бүлэг 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг болгож байна. Өнөөдрийн байдлаар их завсарын ажил 80 хувьтай байна.

-Цэцэрлэг хэзээ бүрэн ашиглалтад орох вэ. Зөвхөн УБТЗ нийгэмлэгийн ажилчдын хүүхдүүдийг хамруулах уу?

-Бид хүүхдүүдийг ирэх сарын 21-нд хүлээн авч, нээлтээ хийнэ гэсэн урьдчилсан төлөвлөгөө гаргаад байгаа. Хугацаа барилгын ажлын гүйцэтгэлээс хамаараад хэлбэлзэж магадгүй.

Мэдээж төмөр замчдынхаа хүүхдийг болон ахмадуудынхаа ач, зээг шинэ цэцэрлэгтээ хамруулна. Мөн харьяа нутаг дэвсгэрийнхээ хүүхдүүдийг Баянгол дүүргийн ЗДТГ-аас тавьсан саналыг харгалзан үзэж элсүүлнэ.

-Цэцэрлэгийн их завсарын хөрөнгийг УБТЗ нийгэмлэгээс гадна Баянгол дүүрэг гаргаж байгаа гэж дуулсан.

-Цэцэрлэгийн завсарын хөрөнгийг УБТЗ нийгэмлэг гаргаж байгаа. Харин гадаах тохижилтыг дүүргээс хийхээр болсон. 

-УБТЗ нийгэмлэг цаашид энэ мэтчилэн цэцэрлэг барина гэсэн төлөвлөгөө бий юу?

-Төлөвлөгөө байгаа. Цэцэрлэгийнхээ тоог нэмэх бодлого баримтлахаас гадна 24 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэг бий болгох шаардлага байгааг ч бид анзаарсан гэв.


Дашрамд дурдахад, энэхүү барилгыг 1993 онд цэцэрлэгийн зориулалтаар барьсан хэдий ч тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад зориулалтыг нь өөрчилсөн байжээ. 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10