Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Тарваганы 22 тулам илрүүлжээ

Монголын мэдээ
2015 оны 8 сарын 26
Монголын мэдээ
Зураг зураг

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар сургууль, цэцэрлэгт хоолны хордлого, халдварт өвчин гарахаас сэргийлж хяналт тавьж эхэлжээ.

Манай улсын 17 аймгийн 157 сум тахлын голомттой байдаг байна. Энэ он гарсаар хоёр хүн тарваган тахлаар өвчилж Ховд аймагт 14 настай хүү нас барсан билээ. Өвөрхангай, Ховд, Баян-Өлгий, Төв аймагт голомт идэвхжсэн бол Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд шинэ өсгөвөр илрээд байгаа юм. 

Тахлыг нийслэл хотод нэвтрүүлэхгүйн тулд Мэргэжлийн хяналт, онцгой, цагдаагийн байгууллага хамтран долоон цэгт хяналт тавьж байгаа. Дээрх цэгүүдэд гэнэтийн шалгалт хийн тарваганы 22 тулам илрүүлсний 17 нь зүүн, тавыг нь баруун аймгуудаас оруулахыг завдсан байна.

Иймээс тарваган тахал болон малын гоц халдварт бусад өвчний эсрэг тавих хяналт шалгалтаа чангатгахыг аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлага, ажилтнуудтай цахим хурал хийхдээ үүрэг болгожээ. 

Хэрэв халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон түүний эд материалыг тусгаарлах, сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсэд онош тодрохоос нааш хүрэхгүй байх, тарвага агнах, өвчих, мах, түүхий эдтэй харьцахгүй байхыг анхааруулж байна.

 

Зураг