Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хүмүүжигчид ял эдлэх хугацаандаа мэргэжилтэй болж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2015 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв нь 2015 онд мэргэжлийн үнэмлэх олгох сургалтад голлон анхаарч ажиллажээ. Энэхүү ажлын хүрээнд,

  • Тогооч,
  • Бетон арматур,
  • Засал чимэглэл,
  • Өрөг угсрагч,
  • Сантехникч,
  • Гагнуурчин зэрэг барилгын өргөн мэргэжлийн сургалтад нийт 600 гаруй хүмүүжигчийг хамруулж, амжилттай төгсгөн, мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээ олгосон байна.

Хүмүүжигчид мэргэжилтэй болсоноор хорих ял эдэлж байх хугацаандаа эзэмшсэн мэргэжлийнхээ чиглэлээр хөдөлмөр эрхэлж, цалингаараа бусдад учруулсан гэм хорын хохирлоо барагдуулдаг аж. Мөн ажил хийсэн хүмүүжигч шагналын хоног авч хугацаанаасаа өмнө суллагдах боломжтой болдог давуу талтай. Нөгөө талаас суллагдан гараад ажил хөдөлмөр эрхэлж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, зөв амьдрахад нь тус болдог байна.