Шуурхай удирдлагын төвд томуу, томуу төст өвчний улиралчлалыг угтуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлээр ЭМСЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газрын албан тушаалтан, мэргэжилтнүүд оролцсон уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
ХӨСҮТ-өөс өнгөрсөн 7 жилд бүртгэгдсэн томуу, томуу төст өвчний улиралчлалын байдал, нас хүйс, томуу, томуу төст өвчний үүсгэгчийн онцлог, эрүүл мэндийн байгууллагын орны ачаалал, цаашид хэрэгжүүлэн ажиллах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Эх сурвалж: ЭМСЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!