Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжингийн тэнгэрийг хүчээр цэлмүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Бээжин хот сүүлийн зургаан өдрийн турш урьд өмнө байгаагүй цэвэр агаартай байна. Энэ нь одоо болж байгаа хөнгөн атлетикийн ДАШТ-ээс гадна ирэх долоо хоногт болох ялалтын парадыг угтан зохион байгуулсан ажлын үр дүн юм.

Онцгой үйл явдлыг угтаж Бээжингийн эрх баригчид автомашины дугаарын хязгаарлалт нэвтрүүлж, үйлдвэр, барилгын ажлуудыг зогсоосон байгаа. Ингэхдээ зөвхөн Бээжин хот биш, түүний хөрш мужуудад бас зохицуулалт хийсэн юм.

Үүний үр дүнд наймдугаар сарын 20-оос 25-ны өдрүүдэд нэг шоо метр агаар дахь PM2.5 дундаж нягтрал нь 19.5 микрограм байсан нь хамгийн сайн үзүүлэлт болж байна.

Наймдугаар сарын 20-ноос эхэлсэн хязгаарлалтын хүрээнд Бээжингийн 2,000 орчим үйлдвэр, үүн дотроо химийн, цементийн бүх үйлдвэрүүд, 453 барилгын ажлыг түр зогсоожээ.

Бээжингээс гадна зэргэлдээ Тяньжин, Хэбэй, Шаньси, Шандунг, Өвөр Монгол, Хенань мужууд дахь 10,000 орчим үйлдвэр, 9,000 орчим барилгыг мөн түр зогсоогоод байна.

Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойн баярын парад есдүгээр сарын 3-нд болно. Ийнхүү төлөвлөгөө ёсоор Бээжингийн парад цэлмэг тэнгэрийн дор явагдах ажээ.

 

Эх сурвалж: Xinhuanet