Монголын Тува Оюутан, Залуучуудын “Улуг-Одаг” холбоо, Монголын Залуучуудын холбоотой хамтран, ОХУ-ын Бүгд найрамдах Тува Улсын их дээд сургуулиудад оюутан залуусыг тэтгэлгээр суралцуулах, хоёр орны бизнесмен залуусын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллахаар болж, санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд оюутан залуусын боловсролыг дэмжиж, Монгол болон Тува улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамруулахаас гадна тус хоёр улсын уламжлалт ахан дүүсийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлж, сурталчлан таниулах, бодлого зохион байгуулалтаар нэгдэх зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаар болжээ.
Мөн залуучуудын манлайллыг хөгжүүлэх чиглэлд олон талт үйл ажиллагааг цаашид зохион байгуулах юм байна.
Эх сурвалж: МЗХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!