Уншиж байна ...

ҮЕРИЙН ГАМШИГ

1 өдөр 21 цагийн өмнө
2024/07/25
11 сарын өмнө
Зураг
2024 оны 7 сарын 25
-Өнөөдөр буюу долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялганат тосгон Зүүнбүрэн сум Сүхбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрөөс 40-60, Эг гол Хантай баг орчмоор 120 см тус тус нэмэгдэж, үерийн түвшинд 10-40 см-ээр дөхжээ.
Зураг
2024 оны 7 сарын 25
-Дорноговь аймгийн нутаг дэвсгэр, Хамарын хийдийн чиглэл болон Жолоочийн овооны зам руу маш хүчтэй ус урсаж, замын хөвөө эвдэрсэн тул зорчигчид болгоомжтой явах, онц шаардлагагүй бол зорчихгүй байх, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж байгаа тул аюул ослоос өөрийгөө хамгаалахыг зөвлөлөө.
Зураг
2024 оны 7 сарын 24
Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт өнөөдөр буюу долдугаар сарын 24-ний 11:00-12:30 цагийн хооронд орсон хүчтэй аадар борооны улмаас Чойр-Сайншанд чиглэлийн авто замын 449-450 дахь км-т байрлах Сайншанд гүүрний орох талын хэсгийн хөвөө их хэмжээгээр угаагдаж, зорчих хэсэгт нүхэн эвдрэл үүсжээ.
Зураг
2024 оны 7 сарын 23
2024 оны долдугаар сарын 20-21-ний өдрүүдэд орсон усархаг борооны улмаас Булган аймгийн Тэшиг сумын Эгийн голын усны түвшин нэмэгдэж түр шон дээр 428см болж, үерлэжээ.
Зураг
2024 оны 7 сарын 23
Болзошгүй эрсдэлээс сэргийлж Сэлбэ, Дунд гол дагуу мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаас цэвэрлэх ажлыг өнгөрсөн зургаадугаар сараас эхлүүлсэн. Мөн борооны ус ихээр тогтдог зарим байршилд шинээр ус зайлуулах шугам, хоолой тавьж буй. Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.
Зураг
2024 оны 7 сарын 22
-Хөвсгөл нуурын зүүн үзүүрт орших Хатгал тосгоноос Жанхайн даваа руу явах замын "Өлхөн сайр" руу үерийн ус орж хөдөлгөөн үйлдэхэд хүндрэлтэй болжээ.
Зураг
2024 оны 7 сарын 22
-Сайншанд, Замын-Үүд чиглэлийн авто замын 577-579, 597-598, 589-590, 634-635км-үүдэд үер өчигдөр бууж замын хөвөө, далангийн хажуу налуу угаагдах, шуудуу элсээр дүүрэх зэрэг эвдрэл үүсжээ.
Зураг
2024 оны 7 сарын 18
Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барих ажлын хүрээнд Сэлбэ голын эхэд байгуулсан хиймэл нуурт усны урсцыг тохируулан түр хааж, тухайн талбай орчмын газрыг хуурай болгон, үерийн далангийн барилга угсралтын ажлыг хийж байгааг албаныхан мэдээллээ.
Зураг
2024 оны 7 сарын 12
Наадмын өдөр буюу өнгөрсөн хоногт усны ослоор гурван иргэн амь нас алдсан харамсалтай явдал болжээ.
Зураг
2024 оны 7 сарын 5
-Цаг уурын байгууллагаас өнөөдөр баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, борооны өмнөх нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Зураг
2024 оны 7 сарын 2
Сэлбэ, Дунд голын голдирлыг тэлж, түшиц хана хийх ажлын бэлтгэл 90 хувьтай үргэлжилж байна
Зураг
2024 оны 7 сарын 1
Жуулчдад хөтөч хийж явсан хүүхэд эндсэн харамсалтай явдал болжээ.
1 өдөр 21 цагийн өмнө
2024/07/25
11 сарын өмнө