Уншиж байна ...

Наймдугаар сарын эхээр ихэнх нутгаар зарим үед +30 градусыг давж халах төлөвтэй байна

Б.Манлай
2024 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ.

Наймдугаар сард баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарчээ.

Харин төв, зүүн, говийн аймгуудын нутгаар хур тунадас дунджаас ахиу орно.

Ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үеэс хоёрдугаар арав хоногийн дунд үе хүртэл ихэнх нутгаар харьцангуй дулаан буюу зарим үед өдөртөө +30 градусыг давж халах төлөвтэй.

Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ус ихтэй аадар бороо орох магадлал өндөр байна. Иймд томоохон голуудын сав дагуу суурьшиж буй малчид, тариаланчид, аялал зугаалгаар явж байгаа иргэд үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрд нь авч ашиглахыг Цаг уурын байгууллагаас зөвлөлөө.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар Олон Жилийн Дунджаас/ОЖД/ дулаан, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД-аас 1–5°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: Нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Хөвсгөлийн баруун, Архангайн ихэнх хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн дунд үе хүртэл ихэнх нутгаар ОЖД–аас 1–6°С–аар дулаан байх буюу зарим үед өдөртөө 300С-ыг давж хална.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэж болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Хэнтийн ихэнх хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу орох төлөвтэй.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн дунд үе хүртэл ихэнх нутгаар ОЖД–аас 1–6°С–аар дулаан байх буюу зарим үед өдөртөө 300С-ыг давж хална.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэж болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар: Агаарын температур нийт нутгаар ОЖД–ийн орчим, хур тунадас нийт нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үед ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн дунд үе хүртэл ихэнх нутгаар ОЖД–аас 1–6°С–аар дулаан байх буюу зарим үед өдөртөө 300С-ыг давж хална.

Нэгдүгээр арав хоногийн дунд үед зарим газраар бороо, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

 

Эх сурвалж: ЦУОШГ