ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинэ Зуунмод хот, Зайсанг Кувейтийн амтай холбох туннелийн цаад талд төрийн байгууллагууд, Засгийн газрын ордныг гаргана"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь ирэх дөрвөн жилд баримтлах бодлогын талаараа ярилаа.

Барилга, Хот Байгуулалтын Яам нь Шинэ засгийн газрын бүтцээр Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам нэртэй болсныг тодотгосон юм.

Тэрбээр "Барилгын салбар 100 жилийн түүхтэй салбар. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлдэг. Энэ нь тусгай зөвшөөрлийн асуудал, норм, норматив, боловсон хүчний сургалт зохион байгуулах зэрэг юм.

Ирэх дөрвөн жилд хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт үсрэнгүй хөгжинө гэж бодож байна. Зайсангийн амыг Кувейтийн амтай холбох туннель барих, метро, хурдны галт тэрэг, LRT-тай болох, Хөшигийн хөндийд шинэ Зуунмод, Хархорум хотыг байгуулах, улсын болон орон нутгийн чанартай хотуудыг байгуулж орон сууцжуулна. 

Тухайлбал дөрвөн жилийн хугацаанд Засгийн газрыг Улаанбаатар хотоос гаргана гэж төлөвлөж байна. Хөшигийн хөндийг дагасан шинэ Зуунмод хот, Зайсангийн амыг Кувейтийн амтай холбох гүүрний цаад талд төрийн байгууллагууд, Засгийн газрын ордныг гаргавал төв рүү ирж байгаа түгжрэл сарнина.

Хөшигийн хөндийд бууж байгаа зорчигчийн урсгалыг нийслэл рүү ирүүлэхгүйгээр орон сууцны хороолол, цэвэрлэх байгууламж, үйлчилгээний байгууллага бүхий хотыг дагасан хотуудыг бий болгоно.

Том зургаар нь авч үзвэл Улаанбаатарыг тэлж хуучин Буянт-Ухаа, Өлзийт хороолол, Хөшигийн хөндий хот, Майдар хотыг дагуулаад Налайхын замаар Амгалан өртөө зэргийг хамруулж Богд уулыг тойрсон хотуудыг байгуулна.

Харин хойд талаараа Амгалангаас Толгойт хүртэл том, том уулуудыг нүхлэх, давуулах зэргээр Чингэлтэй, Хайлааст, Баянхошууг хамарсан том тойрог үүсгэнэ. Ингэснээр хотын төвд байгаа орон сууцны үнэ буурах, төв рүү чиглэсэн хөдөлгөөн багасна. Эдгээр бүтээн байгуулалтыг хийх зардлыг төсвийн тодотголд тусгаж, энэ зун, намар эхлүүлнэ.

Аймаг, сум, хотод амьдарч буй иргэдийн амьдралын чанарыг ижил төстэй болгох бодлого баримтална. Ингэснээр утаа, стресс, түгжрэл, авлигал, хээл хахууль, төрийн дарамтыг арилгана гэж харж байгаа" гэв.

Төрөөс 21 аймаг болон 5,000-аас дээш хүн амтай сумыг орон сууцны дэд бүтцээр хангах бодлого барих бөгөөд энэхүү дэд бүтцэд тулгуурлан хувийн байгууллагууд орон сууц барих боломж бүрдэх аж.

 

Мэдээллийг Mongolian press agency шууд дамжуулан хүргэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
46
Зураг
ТЭНЭГЛЭЛ
35
Зураг
ЗӨВ, ГОЁ
23
Зураг
ХАХА
3
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
94 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [202.126.90.150] 2024/8/1
Өөрсдийхөө зуслангийн газарлуу төрийн ордноо нүүлгэх нь ээ. Ямар утгаггүй юм бээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.129] 2024/7/30
Сайхан авдаг сайд вэ барилгыг инженерийн зураг тооцоолол .томьёогоор бодож зурж хийдэг юм .засгийн газрын гишүүд засаг хуралдаад гаргасан шийдвэрийг хэрэгжүүлдэг гэдгээ мэдэж бна уу та гэнэт сайд болоод л цочирдоод дэмий ярьчихшиг боллоо энэ барилга мэдэхгүй иймэрхүү хүмүүс сайд хийнэ гэж дээ хөөрхий л гэхээс хэлэх үг хайгаад ч олдохгүй юм АН өнгөрсөн 8 жилд жилд алдсан зүйлээ олж авна гэж л сонгуулиар яриад байсан тэрнийл нэг шүүдээ хяналтаа сайн тавиарай хүмүүс минь
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.190] 2024/7/30
Кувейтийн ам гэж Богд ууланд байдаг юм уу. Яагаад ингэж нэрлэсэн юм. Гадны баячуудад орд харш барих бүхэл бүтэн ам өгөөд мөнгийг нь хэн авсан, хэний шийдвэрээр өгсөн. Үүнийгээ шилэн болго. АТГ шалгадаггүй. Газар орны нэрийг дураар өөрчилж Баян-өлгийд дарга нарт эрүү үүсгэсэн. Богд ууланд бол үгүй юм.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.212] 2024/7/28
Бага тойруугаас богдхан уул хүртэл гүүр
0 | 0 Хариулах
Аав [103.140.10.213] 2024/7/28
Нөгөө шатахууны үйлдвэр яасан бэ,амлалт ихдэж ,биелэлт алга
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.155] 2024/7/27
Төрийн албан тушаалтан байж уул усны нэрээ зөв хэлээч! Кувейтын ам гэж юу яриад байгаан тэр ам Кувейтын нутаг дэвсгэр үү ?????
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.93] 2024/7/27
Улс орныхоо энд тэнд гүүрүүд л барьвал зүгээр бна. Бас замын тэмдэглэгээ гээд.
0 | 0 Хариулах
Сонгогч [202.9.40.60] 2024/7/27
Ёстой бүлт авлаа. Дөрвөн жилд шүү
1 | 0 Хариулах
зочин [66.181.183.152] 2024/7/27
ийм их ажил хийж чадах байсан даанч мөнгө санхүү байсангүй ккк
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.39] 2024/7/27
Уул, ус, нутаг орныхоо нэрийг нь ч олж, мэдээд хэлчихэж чадахгүй байгаа хүмүүс хэний төлөө юу хийх вэ. Кувейтын төлөө ажиллах гэж байгаа бол, тэндээ очоод замаа барьж өгдөө.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.109] 2024/7/27
Тэгнэ ингэнэ гэж ярих амархан! Харин яаж бодит ажил болгож хэрэгжүүлэх вэ гэдэг огт өөр асуудал шүү!!! Амны зоргоор гоё гоё юм амлаж ярихаар ард иргэд нь үнэхээр тэгэх нь гэж итгээд хийгээд бүтээчихсэн юм шиг ойлгоод магтаад унадаг гэнэн занг улс төрчид хэт урвуулан ашиглах юмаа!!!
3 | 0 Хариулах
Зочин [202.9.40.164] 2024/7/27
Хаа бна тэр их мөнгө
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.191.199] 2024/7/27
Муу хэлээд байдаг социализмын үед төрийн хариуцлагатай хүн цээжний пангаар хамаагүй яривал яалд унадаг байлаа!!! Ардчилсан Монгол улсын үед цээжний пангаар хамаагүй хариуцлагагүй яривал УИХ-д сонгуульд ялдаг цөвүүн цаг иржээ!!! Хамаагүй донгосдгоо болимоор юмаа улс төрчид минь!!!
2 | 0 Хариулах
Зочин [139.5.218.143] 2024/7/27
Багахангайгаас Чойр хүртэл хот байгуул. УБ заавал байх хэрэггүй бүгдийг тийш нь гарга
3 | 0 Хариулах
Зочин [139.5.218.143] 2024/7/27
Өөрийн толгой байна уу, солиотой хүний үгийг давтаж байхийн
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.13] 2024/7/27
АН-ын хоосон толгойтууд ингээд л эхэлж байгаа юм даа. 2012 онд 2 дахь удаагаа засгийн эрх барихдаа МАН-ын 70 жилд хийгээгүйг 4-хөн жилд хийнэ гэж хөөрцөглөөд сүйд байж билээ. Эцэст нь, хийсэн юм юу ч байхгүй, 17 хувийн өсөлт үзүүлж байсан эдийн засгийг хасах хувьтай болгоод буцааж өгсөн түүх л бий. АН дахиад улс орноороо тоглох нь дээ.
2 | 3 Хариулах
Зочин [202.126.90.207] 2024/7/27
ЭНЭ ХУЛГАЙЧ ӨӨДТЭЙ ЮМ ХИЙХГҮЙ ГЭДГИЙГ 1000 ХУВЬ БАТТАЙ ХЭЛЬЕ
1 | 0 Хариулах
kkk [202.126.89.136] 2024/7/27
Ямар ч торцоо судалгаагүй цээжнмй хонжоогоор ярьдаг монгол хүн л бн чааваас4 жилийн дараа хот ч баыхгүй Батсуурь ч баыхгүй дэ монгол төсөлсбол зүгээх амөн төсөл бдг!!!! ккк
4 | 0 Хариулах
Зочин [66.181.180.69] 2024/7/27
Дээвэр уруулт чи ямар бантан хутгаат байнаа. Хутгасан бантангаа өөрөө гудараарай.
1 | 0 Хариулах
1 [103.57.95.116] 2024/7/27
Хөшигтийн хөндийд онгоцоор буусан хүмүүсийг УБ-т ирүүлэхгүй ч гэх шиг
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.43] 2024/7/27
Хн зам,гүүрээ барьж чадахгүй бж хот барьж барах уу
0 | 0 Хариулах
Зочин [103.100.225.146] 2024/7/27
Манайхаан энэ лоозонг чинь МАН төрийн албаныхан шоолж байгаа шдээ. Ажил хийх шатанд очоод юу ч урагш ахихгүй, тэдэнд ахиулах хүсэл, урам зориг, мэргэжлийн чадамж байхгүй. Усан оргилуур хийнэ гээд битанаар ус зөөдөг гоожуур хийсэн хүмүүс шүү дээ. Нийт яамдын 20-30% дор хаяж шинэчилж байж өар болох байх, бусдаар бол хонх нь дуугаравч дамар нь таг.
0 | 0 Хариулах
Зочин [15.204.87.58] 2024/7/27
ГАЧУУРТЫГ ТӨВИЙН ДУЛААН ЦЭВЭР БОХИР ЦАХИЛГААНЫ ШУГАМЫГ НЬ ӨРГӨТГӨӨЧЭЭ
1 | 0 Хариулах
Mmm [203.91.115.53] 2024/7/27
Сайхан мөрөөдөх юмаа...
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.84] 2024/7/27
ХӨДӨӨНИЙ ЗАСАГ ДАРГА ХҮН УЛААНБААТАРТ ИРЭЭД УЛСЫН САЙД БОЛОХООР ЧИНЬ БЯР АМТАГДААД ЮУ Л БОЛ ЮУ ХИЙЧИХМЭЭР ЯРЬЧИХМААР САНАГДАЛГҮЙ ЯАХ ВЭ? ХАРИН УЛААНБААТАРЧУУД БИД Л ХӨӨРХИЙ ЯАА ХӨӨ!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.69] 2024/7/27
Кувейтүүдэд өгсөн газраа буцааж аваачээ. Тойруулж барьсан хашааг нь буулгах шаардлагатай. Бүхэл бүтэн ам аваад хашаалчихсан, монгол хүн эх орныхоо газар шороонд хөл тавьж болохгүй арай л хэтэрхий дээ.
2 | 1 Хариулах
Бодит байдал [66.181.183.27] 2024/7/27
Амандаа байцгаа,ааш муутай эхнэр шиг өнөөдөр өгөөд маргааш нэхэж болохгүй!
0 | 1 Хариулах
Зочин [14.1.81.7] 2024/7/27
Аль хэдийнэ буцаагаад дээрэмдээд авчихсан юм бишүү
0 | 0 Хариулах
Зочин [169.150.208.117] 2024/7/27
Эргэн тойрныг нь хашаалчихсан байна лээ
0 | 0 Хариулах
Lol [66.181.188.254] 2024/7/27
Эрчим хүчний ачаалалаа яаая гэж бж бүлт2 шаахйнмаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.77] 2024/7/27
Baahan tuneleer dabhildah yum bn l da
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.158] 2024/7/27
энэ хүн үлээвэр хөгжмийн бүрээ үлээгч үү?
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.167] 2024/7/27
Кувейтийн ам гэж буруу нэршилээ болиочээ
4 | 0 Хариулах
Хөгжил [103.212.117.238] 2024/7/27
13 - р зуунд Боржигин гэсэн түрэг нэртэй овог Монголыг удирддаг байсан.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.144] 2024/7/27
Энэ хүн сайд хийж чадах уу.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.184.191] 2024/7/27
Хотыг ч тэгж дураараа барьдаггүй байхаа. Инженерийн дэд бүтэц, зам, дулаан, эрчим хүч цаашлаад сургууль цэцэрлэг, ажлын байр, хүнс барааны үйлчилгээ хангамж цогцоороо явдаг байлгүй дээ.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.182.115] 2024/7/27
Сунжралдаж унжралдсан нэр шигээ ажил сунжраад байхын биш биздээ
0 | 0 Хариулах
Уншигч [66.181.189.132] 2024/7/26
Ажил хэрэг болговол сайхан л юм. Шат дараатай эхлэх байх гэж найдаж буй шүү
2 | 0 Хариулах
новш [202.9.46.121] 2024/7/26
Ийм сонин мөнгө үрсэн юм ярихаар эсрэгээр 32 тойрог хавьцаа барина гэвэл зөв
0 | 1 Хариулах
Зочин [59.153.114.190] 2024/7/26
2026 ond УБ усны хомсдолд орно. Хөшигтийн хөндийд хүн байтугай амьтан амьдрахад хэцүү газар шүү дээ! Усгүй газар ямарч хүн амьдрах боломжгүй худлаа попдохоо боль
2 | 0 Хариулах
Зочин [66.181.182.200] 2024/7/26
Бүх яам тамгын газар Хотын төвд байгаа, тэднарыгах баянхошууны эцэст нүүлгэчих тэгээд түгжрэлгүй болно, бас нотариат гэсэн лалрын пмаа боль
0 | 0 Хариулах
Зочин [147.161.131.72] 2024/7/26
Ajilaa, geriinhee gadaa awchirah ged bga hvn ymaadaa, ard irged utaandaaa hordoodbj bhnee
1 | 0 Хариулах
Зочин [202.179.18.124] 2024/7/26
Кувцэитын ам гэж нэрлэхээ болиоч. Казакуудыг болохоор нэр өөрчилсөн гэж хэрэг тулгаад Монгол нъ дураараа Монгол нэр ялангуяа газрын тогтсон нэр өөрчилж болохгүй.
9 | 0 Хариулах
Зочин [202.179.18.124] 2024/7/26
нэг л УБ гэдэг хот Богд?г тойруулаад хотууд барина ч гэх шиг ! Ер нь бол Богд уулын урд зөндөө хавтгай газар байна. Тийш тэлэхээс өөр арга байхгүй. Уул нүхэлж байхаар уулаа тойрсон төмөр зам хэрэгтэй. Хотын тээвэр гэсэн үг. 10-20 минутанд очдог бол бүр сайн. Хэрвээ дайн тулаан болхгүйхэн шиг энх байцгаавал хүн ам өсч УБ урагшаа 100 модтой нийлэх нь гарцаагүй.
4 | 0 Хариулах
Зочин [202.179.18.124] 2024/7/26
Хар хорин руу явлаа гээгүй юу ? хар Хориндох гээд байна гэж ойлгосон.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.60] 2024/7/26
Энэ нөхөр зүүдэлсэн бололтой,амныхаа зоргоор хуцаж байна Энэ яаж яваад хэний дэмжлэгээр том яам,мөнгөний уурхай дээр оччихов. ЭНЭ хулгайчаас юу хардаг юм
3 | 0 Хариулах
Зочин [202.180.219.28] 2024/7/26
bogd uuliig nyhleed tunnel barihaar haranhui tunneld heden sogtuu jolooch nar ni morgoldood salahgyi bizdee.
1 | 1 Хариулах
Зочин [103.212.119.19] 2024/7/26
Эрүүл мэндийн сайдаа Монголын УЛААН ЗАГАЛМАЙГААР Болормаа авгайг зайлуулаач арай дэндүү юмаа Монголд үүний ажлыг авах боловсролтой залуучууд алга уу???????????????
5 | 0 Хариулах
Зочин [103.212.119.19] 2024/7/26
Энэ сайд шдээ арайл бишээ үүнээс Юуч хүээлтгүй
0 | 0 Хариулах
иргэн [202.9.46.124] 2024/7/26
ИПОТЕКИЙН ЗЭЭЛ НЬ ОРОН СУУЦНЫ ҮНИЙГ ХӨӨРӨГДӨЖ, ХЭДХЭН БАРИЛГЫН КОМПАНИУДЫГ БАЯЖУУЛЖ, ИРГЭДИЙГ МӨЛЖИХ ХЭРЭГСЭЛ БОЛЖ БАЙНА . ИЙМД ЗАЛУУЧУУД, ОРЛОГО БАГАТАЙ ИРГЭД, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДАА ОРОН СУУЦТАЙ БОЛГОХЫН ТУЛД 1м2 нь 3,0 САЯААС ДООШ ҮНЭТЭЙ ОРОН СУУЦАНД ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ.
4 | 0 Хариулах
Зочин [210.121.162.215] 2024/7/26
яармагийн 10 метр нэг нүхэн гарц хийх гэж 4 жил ч багаддаг улсдаа. за за яахав2 угаасаа ард түмнийг ирээдүй цаг дээр амьдруулдаг ардын засагтай улс даа бид чинь
7 | 0 Хариулах
Зочин [66.181.184.109] 2024/7/26
Хөдөөний засаг дарга хийж бсн хүн хот байгуулалтын сайдыг хийж дийлэх үү?! Бас эрдэс баялгийн сайд Туваан гэж нөхөр эмч хүн ажлаа хийж дийлэх үү?!
4 | 0 Хариулах
Зочин [202.179.18.124] 2024/7/26
Сүхбаатартаа магтуулаад байсан амины сууцны хороолол нь гоёо байг гэхэд стандард дундаж гэж хэлэхээр эд биш байлээ.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.73] 2024/7/26
Юун Кувейтын ам бэ, ардчилсан сайд гуай хуулиа дагана шүү, наад бүх ам чинь бүгд монгол нэртэй, монгол нэрээр нь нэрлэ, газар нутгийг хамаагүй дураараа нэрлэх эрүүгийн хуулийн зүйл ангитай байдаг байх шүү.
12 | 0 Хариулах
Зочин [202.126.91.207] 2024/7/26
Нэг уулын ам нүхлэх өртөг хэд байх багцаа байна уу.Газар шорооны замбараагүй их ажил байгаа Нэг байшингийн фасад шатсаныг байшинг нурааж шинээр барина гээд нам зогссон.Нефтийн үйлдвэр ашигтай төсөл гээд баахан зээл тавиад барилгыг нь дутуу хагас бариад бас зогссон.
3 | 0 Хариулах
Зочин [103.212.116.98] 2024/7/26
Ёоох...ха ха...элэг..элэг
3 | 0 Хариулах
Зочин [59.153.113.39] 2024/7/26
Mai shuu laltiiin MAH
0 | 0 Хариулах
Иргэний бодол [103.212.162.77] 2024/7/26
Хот төлөвлөлтийнхөө баталсан төлөвлөгөөгөө ягштал мөрдөөд явчихлдаа, Дунд нь авилгалчид нь хотыг сүйрүүлж байншдээ, Газрын алба, хот төлөвлөлтийн авилгалчидаа шоронд хий, хуулиа л мөрдөх хэрэгтэй байна. Тэгээд замын коридор шугамаа хамгаалж тойрсон, сүлжээ замуудаа хөгжүүл... дурын бачка дурын газраа бетон босгоод байхаар хот бетонон ширэнгэ болох нь тодорхойшд...
3 | 0 Хариулах
kkk [14.1.81.112] 2024/7/26
Уб хот бол цаашаа ямар ч гарцгшй болсон хот Одоогийн хийж бга ажлууд бол эцэстээ хорлон сүйтгэх ажил болно
1 | 2 Хариулах
РАВДАН [66.181.160.84] 2024/7/26
ФРАНЦЫН ХААН ОРДНООСОО ЗУГТААХАД ИРГЭД НЬ БУЦААЖ АВЧРАХ ГЭЭД ДИЙЛЭХГҮЙ БОЛОХООРОО ХАНАА ОГЦРУУЛААД БҮГД НАЙРАМДАХ ЗАСАГ БАЙГУУЛСАН ГЭДЭГ! МАНАЙ ДАРГА НАР ХАР ХОРИН РУУ НҮҮЧИХВЭЛ МАНУУС ЭНДЭЭ УЛААНБААТАРТАА Л ЗАСАГЛАДАГ БАЙХ ДАА! СОНГУУЛЬ МОНГУУЛЬ Ч ГЭХГҮЙ АМАР Ч ЮМ УУ?
3 | 0 Хариулах
Иргэн [192.82.64.236] 2024/7/26
Түргэний ам нэрээр хэдэн зуун дамжиж нэрлэсээр ирсэн аманд Кувейт улс хэдэн байшин барьмагц Кувейтын ам гээд нэршчихдэг хэрэг үү. Ийм хямдхан, сулбагар төр үү? Хэдэн үл хөдлөхийн агентуудын хар яриаг ингэж төрийн албан хэрэгт хутгаад албажуулаад явах юм уу? Уул ус, нутаг орны нэрийг дураар өөрчлөхийг хуулиар хориглосон бус уу?
24 | 0 Хариулах
Зочин [66.181.178.98] 2024/7/26
ҮЛГЭР ЯРЬЖ ТАРХИ УГАХА БОЛИ
1 | 0 Хариулах
Zochin [59.153.113.59] 2024/7/26
Нэг жинтэй төслөө барьж аваад л хий, үр дүн гаргаадах.
2 | 0 Хариулах
Зочин [1.75.224.140] 2024/7/26
Кувейт гэдэг улсын нэр аль зуунд Монголд орж ирээд уулын ам хөндийд нэр нь зүүгдчих вэ?
13 | 0 Хариулах
Turgenii am [202.131.240.242] 2024/7/26
Түргэний ам
7 | 0 Хариулах
Зочин [103.57.93.91] 2024/7/26
ТӨРИЙН ОРДОНООР ХАМААГҮЙ ТОГЛОЖ БОЛОХГҮЙ .АЛИВАА УЛСЫН ТӨРИЙН ОРДОН ДАНДАА АРД ТҮМЭНИЙХЭЭ ГОЛД БАЙДАГ .АРД ТҮМЭНД ОНЦ ТААЛАГДАХГҮЙ ШИЙДВЭР ГАРЛАА ГЭХЭД БҮХ АРД ТҮМЭН ГУДАМАНД ГАРААД Л ШИЙДВЭРИЙГ ӨӨРЧИЛЖ БОЛДОГ. АЛИВАА БУСАРМАГ ХҮЧИН ТӨРИЙН ЭРХИЙГ АВАХ ГЭВЭЛ АРД ТҮМЭН НЬ ХАМГААЛААД ТӨРӨӨ АВЧ ҮЛДДЭГ . ХЭДХЭН ЖИЛИЙН ӨМНӨХ ТУРКИЙН БҮТЭЛГҮЙ ТӨРИЙН ЭРГЭЛТ ҮҮНИЙГ МАШ ТОДОРХОЙ ХАРУУЛСАН АРД ТҮМЭН ГУАМЖИНДАА ГАРААД ТАНКУУДЫН ЯВАХ ЗАМЫГ ХААЖ ТӨРИЙН ЭРГАЛТИЙГ ЗОГСООСОН БАЙДАГ. МОНГОЛЫН ТӨРИЙГ АРД ТҮМЭНИЙХ НЬ ДУНДААС ХОЛДУУЛЖ БГАА БОЛ ЭНЭ НЬ ШУУД ТӨРИЙН ЭРГЭЛТЭД БЭЛТГЭЖ БНА ГЭСЭН ҮГ. ТӨРИЙН ОРДОН ТЭНЭЭД ЯВЧИХВАЛ МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ ХАМТ Л ХОЛДООД ЯВНА. ХҮН АМ СИЙРЭГ УУЛЫН АМАНД АВААЧИХАД ХЭДХЭН БҮЛЭГ ХҮН ЯМАР Ч ХОР НАЙРУУЛАА ЮМ БИЛЭЭ.
3 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.84] 2024/7/26
БАС Л БОДУУШТАЙ САНАА ШҮҮ!
1 | 0 Хариулах
Лол [202.126.91.153] 2024/7/26
Фантасмтай кино бага үз
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.84] 2024/7/26
САЙД БОЛОХЫГ БАРАГ ИХЭНХ ХҮН НУУЦХАН МӨРӨӨДДӨГ БАЙХ! ТЭР ОЛОН ХҮНИЙ ДУНДААС Ж.БАТСУУРЬ МӨРӨДӨЛДӨӨ ХҮРЧЭЭ! ТЭГЭЭД ОДОО ДАРААГИЙНХАА МӨРӨӨДЛИЙГ ТОМ ЗУРГААР ЯРЬЖ БАЙНА! ХУГАЦААНААСАА ӨМНӨ ОГЦОРЧИХГҮЙ БОЛ СОНГУУЛЬТ 4 ЖИЛДЭЭ Ж.БАТСУУРИЙН МӨРӨӨДЛИЙН БИЕЛЭЛТ ХЭР ЗЭРЭГ ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙХ ЮМ БОЛ ДӨӨ! УГ НЬ Ж.БАТСУУРИЙН ЯРЬЖ БАЙГАА ЗҮЙЛС Ж.БАТСУУРЬ ГЭДЭГ ХҮНИЙ ХУВИЙН МӨРӨӨДӨЛ БИШ ХАРИН МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТААС БАТАЛСАН УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР БАЙСАН БОЛ ИТГЭЖ БОЛОХ ЮМ!
1 | 1 Хариулах
Зочин [85.70.46.107] 2024/7/26
том том уулуудыг нхлэнэ ч гэх шиг ккк
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.69] 2024/7/26
Дээвэр уруулт сайд хийж чадахгүй. Уул нь урхай газрын асуудалуудаар шоронд явах ёстой хүний нэг.
2 | 1 Хариулах
Зочин [103.168.34.107] 2024/7/26
Байрны үнэ буух бололтой.
1 | 0 Хариулах
kkk [14.1.81.112] 2024/7/26
их соотогнож бхмшив мбнгөтэй гхзар очсон гэж Батсуурь кккз
0 | 0 Хариулах
Рондон [202.179.8.118] 2024/7/26
За шаа шаа Метро шиг үлгэр болно.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.59] 2024/7/26
Ингэж хотдоо шавааралдаж амьдарч байхаар Төв аймгийн хэдэн сумдуудыг сайхан том хот болгоод хөгжүүлээчээ. Борнуур, Баянчандмань, Жаргалант, Батсүмбэр, Аргалант гээд 20-30к хүнтэй хотууд болгочих
0 | 0 Хариулах
Кувейтийн ам ч гэх шиг [66.181.188.92] 2024/7/26
Кувейтийн ам ч гэх шиг угаасаа боол сэтгэлгээтэй юмнууд газар нутгаа хүртэл харийн нэрээр нэрлээд дасчихсан байх шиг боолуудад юу байсан нэр төр хүнд гэж байхгүй. Наад амны нэр чинь шал өөр байдаг юм ш дээ.
8 | 0 Хариулах
Зочин [66.181.181.59] 2024/7/26
Төрийн захиргааны бүх байгууллагыг Хархорин руу нүүлгэсэн нь дээр. Богд уулын ар өвөрт байгаад байвал нааш цааш сэлгүүцээд улам түгжрэл үүсгэнэ. Их дээд сургуулиудыг аймгийн төвүүдэд тараа. Тэнд соёлыг түгээж орон нутгийн эдийн засагт нь хувь нэмрээ оруулаг. Оюутнууд амралтаараа л ирнэ биз. Шинэ нисэх хавьцаа ложистикийн төвийг байгуулна гэсэн биздээ. Тийш нь хотод байгаа бүх терминалыг гарга: Гурвалжин, Туушин, Монголтранс гээд аймаар том талбайнууд байдаг. Тэгээд төмөр замаа татчих. Оронд нь цэцэрлэгт хүрээлэн байгуул. Мөн хотод байгаа төмөр замын депонуудаа тийш нь гарга. Муухай дизель үнэртүүлдэг. Ганц зорчигч тээврийн төмөр замаа л үлдээ. Ачаа тээврийг бүгдийн Богд уулын урдуур явуул
4 | 1 Хариулах
Zochin [59.153.113.59] 2024/7/26
Хархорин орж төрийн захиргааны байгууллагаар үйлчлүүлдэг болох юм биздээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.80.211.32] 2024/7/26
30 жилдээ гарахгүй юм байна
0 | 0 Хариулах
Зочин [103.242.47.254] 2024/7/26
Засгийн газар, яамд, агентлагуудыг шууд хотоос гаргаж л ажлаа эхлэх хэрэгтэй тэгж байж л итгэл үнэмшилтэй ажил явагдана, бусдаар 4 жилийн дараа ямар нэгэн шалтаг яриад нурах гэж байгаа саарал байшингаа тойрч шамбааралдаад хэрэлдээд л байж байна. Чингис хаанаас эхлээд соц үеийн дарга нар та нар шиг ямбалаагүй, үнэхээр хийе л гэж байгаа бол яамдуудаа сэндвичин байшин бариад ч болтугай гаргах хэрэгтэй
5 | 0 Хариулах
haha [66.181.177.184] 2024/7/26
Ene medrel gar bnoo, yu ch huleeltgui.
3 | 1 Хариулах
Зочин [202.55.188.119] 2024/7/26
бид хангалттай ихээр ярив
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.59] 2024/7/26
Бушуухан Хархориноо бариад тийшээгээ төрийн байгууллагууд, их дээд сургуулиудаа аваад зайлж үз! Өөр юүч нэмж хийгээд хэрэггүй.
2 | 2 Хариулах
Зочин [45.133.5.209] 2024/7/26
Харин хорин бол хот биш, феодалын үед баригдсан шашны хийд.
3 | 3 Хариулах
Зочин [103.212.162.37] 2024/7/26
Харин тийм. 126 банди нартай маш том гандан барих гэж байгаа юм байна лээ. Дагаад шавь нар нь гээд нүсэр нүсэр ха ха
0 | 0 Хариулах
Бодит байдал [66.181.183.27] 2024/7/27
Социализмын нойрноосоо сэрж үз
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.150] 2024/7/26
ХЭТЭРХИЙ МӨРӨӨДЛИЙН, ЭРХ БАРИХ 4 ЖИЛИЙН ХУГАЦААНД НЬ ЯАГААД Ч БИЕЛЭШГҮЙ ТӨСЛҮҮД ЯРЬДГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ТӨСӨВ МӨНГИЙГ НЬ УЛСЫН ТӨСӨВ ДИЙЛЭХГҮЙ ! 4 ЖИЛДЭЭ ЭХЛЭЭД БАГТАЖ ДУУСАХ БОДИТОЙ АЖИЛД АНХААРЛАА ХАНДУУЛ, ТӨВЛӨР САЙД АА ! АГААРЫН ЮМАНД ӨӨРИЙГӨӨ ХУУРААД ХЭРЭГГҮЙ !
7 | 0 Хариулах
Zochin [59.153.113.59] 2024/7/26
Хэхэ харин тийм. Тархидуулсаар байгаад бид одоо бас ч гэж энэ олон ярианых нь 10% л биелэх санхүүгийн бядтай гэдгээ гадарлахтайгаа болоод байгаа юмаа.
2 | 0 Хариулах
Зочин [103.212.117.238] 2024/7/26
N.Enhbayar, Gee, Bosoo huh Mongol, Lu.Bold, Soliot eh ed nar tuuhiig ni bulaaval tuhain undestnii ireedvig bulaana gsn zarchmaar ajildag gadniihan.
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.84] 2024/7/26
ДАНДАА ИРЭЭДҮЙ ЦАГ ДЭЭР ДАНДАА МӨРӨӨДЛӨӨ ЯРИНА! ЗАЛХЖЭЭН! ЯДАЖ Л ЯРИХГҮЙ БАЙ Л ДАА!
6 | 0 Хариулах
Зочин [103.212.117.238] 2024/7/26
N.Enhbayar, Gee, Bosoo huh Mongol, Lu.Bold ed nar tuuhiig bulaaval tuhain undestnii ireedvig bulaana gsn zarchmaar ajildag gadniihan.
0 | 0 Хариулах
Qwer [66.181.183.202] 2024/7/26
Сайхан санаа бна. 4 жилийн дараа үр дүнгийн хархаас даа. Энэ том төслүүдийг хэрэгжүүлэх мөнгө нь байгаа л байхдаа.
1 | 0 Хариулах
Сэтгэгч [202.126.89.173] 2024/7/27
Хамгийн гол нь хийх хүний нөөц, барилга дээр ажиллах хүмүүс яах уу? Хятад ажилчид бөөн бөөнөөр авчирах уу?
0 | 0 Хариулах
💩 [66.181.182.96] 2024/7/26
hujaa
1 | 1 Хариулах