Уншиж байна ...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хамарын хийдийн зам усанд автаж, эвдэрсэн байна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Дорноговь аймгийн нутаг дэвсгэр, Хамарын хийдийн чиглэл болон Жолоочийн овооны зам руу өчигдөр борооны улмаас маш хүчтэй ус урсаж, замын хөвөө эвдэрсэн тул зорчигчид болгоомжтой явах, онц шаардлагагүй бол зорчихгүй байх, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж байгаа тул аюул ослоос өөрийгөө хамгаалахыг зөвлөлөө.

Түүнчлэн Сайншанд сумын Төв номын сангийн байр, 5 дугаар 58 айлын, 70 айлын  орон сууцны байрны зоорийн давхарт ус орсныг соруулж, хоёр суудлын автомашин, нэг автобус усанд авсан байсныг татан гаргаж, нийт 25 том хүн /2 хүүхэд/-ний  аюулгүй байдлыг хангажээ.

Өнөөдөр Хэнтий, Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо, нутгийн зүүн хагаст, долдугаар сарын 26-27-нд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул мөндөр, аянга цахилгаан нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна.