Хөвсгөл нуурын зүүн үзүүрт орших Хатгал тосгоноос Жанхайн даваа руу явах замын "Өлхөн сайр" руу үерийн ус орж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болжээ.
Иймд энэ чиглэлд зорчиж байгаа иргэд үерийн ус татарч нөхцөл байдал сайжиртал түр хүлээхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас зөвлөлөө.
Замын нөхцөл байдлын бичлэг: /Эх сурвалж: С.Энхболд/
Мөн тус аймгийн Цагаан-Үүр сумын Үүрийн гол, төвийн дундуур урсдаг Баянгол үерлэсэн байна.
Өнгөрсөн хоногуудад хамгийн их буюу Хөвсгөлийн Тосонцэнгэлд 74 мм, Алаг-Эрдэнэд 69 мм, Чандмань-Эрдэнэд 59 мм, Түнэлд 53мм, Цагаан-Үүр суманд 51 мм бороо оржээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!