ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Эг голын ус татартал Булган аймгийн Тэшиг сумын чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

2024 оны долдугаар сарын 20-21-ний өдрүүдэд орсон усархаг борооны улмаас Булган аймгийн Тэшиг сум, Эгийн голын усны түвшин нэмэгдэж түр шон дээр 428см болж, үерлэжээ.

Эгийн голын далан дээгүүр ус давж авто машин зорчих боломжгүй болсон тул иргэд голын ус татартал Тэшиг сумын чиглэлд зорчихгүй байхыг тус аймгийн Засаг Даргын Тамгын Газраас анхаарууллаа.

зураг
 
зураг
 

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр долдугаар сарын 23, 24-нд нутгийн төв хэсгээр, 25, 26-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжлэхийг зөвлөв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.91.115.42] 2024/7/24
Мундаг мэддэг хүмүүс олон болжээ. Эд нараас инженерийн гүүр байгууламжтай замаа тавиулаач ээ. Голдиролын судалгаа ус урсах түр зуурын гол урсдаг жалга хөндийг инженерийн байгууламжаар л шийднэ. Дор мэддэг хүмүүс маш олон байна. Эд нарыг ажиллуулах хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.98] 2024/7/23
Сарлагнууд усанд боогджээ
0 | 0 Хариулах
Зочин [45.133.4.53] 2024/7/23
Саарал ус боловсруулах үйлдвэрүүд байгуулаад борооны уснуудыг соруулаад саарал ус боловсруулах үйлдвэрт цэвэршүүлээд ашигладаг болчихвол усанд маш хэмнэлттэй байх болно.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.139] 2024/7/23
Энэ гол дээр УЦС барисан бол ингээд л ганцхан үерээр далан нь усаар дүүрчих байлаа, гэтэл оросууд худлаа байгал нуур муур гэж үлгэр яриад, новш юмаа нээрээ
19 | 0 Хариулах
Зочин [103.161.242.112] 2024/7/23
Тх үнэн арчаагүй.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.176.104] 2024/7/23
Анхааруулсан болохоос хориглоогvй. "Би чаднаа, Монгол ялнаа" оркууд тоохгvй явсаар л бна.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.149] 2024/7/23
toohgui yavaad heden orkuud uhejdee.
0 | 0 Хариулах