Уншиж байна ...

ФОТО: Спорт одод Сена мөрөнд чуулж, Парисын тэнгэрт олимпын бамбар аслаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Францын нийслэл Парис хотод зуны олимпын наадам албан ёсоор нээлтээ хийлээ. 

Энэ удаагийн олимпын нээлт түүхэнд анх удаа цэнгэлдэхэд бус гадаа, тэр тусмаа Сена мөрний эрэг дээр задгай талбайд зохион байгуулсан юм. Үндэсний Олимпын Хороонд бүртгэлтэй 205 гишүүн, 6,800 орчим тамирчин 85 завиар жагсаал хийсэн нь бас анхных нь.

Америкийн дуучин Лэди Гага Канадын поп од Селин Дионтой олимпын нээлтийг зогсоохоор галт тэрэгний сүлжээнд удаа дараалан халдлага гарч, жагсаал эхэлсэн эхний мөчөөс бороо орсон ч найруулагч Томас Жоллигийн дэглэсэн олимпын нээлтийн үйл ажиллагаанд саад болсонгүй.

Найруулагчийн тархинд ургасан санааг бодит болгоход нийт 2,000 гаруй уран бүтээлчид оролцов. 

Спортын тамирчдаа дэмжихээр дэлхийн 90 гаруй орны төр засгийн тэргүүн, хүндэт зочид цугласан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар олимпын нээлтэд уригдсан юм.

Манай улсаас марафонч Б.Сэр-Од, боксчин О.Есүгэн тэргүүтэй тамирчид багаа төлөөлөв. Монголын баг тамирчид Мозамбик, Мьянмар, Монтенегро улсын багтай хамт нэг усан онгоцоор жагсаалд оролцлоо.:

Ийнхүү зуны олимпын XXXIII наадам албан ёсоор эхэллээ. Францчууд эх нутагтаа гурав дахь, 1924 оноос хойш 100 жилийн дараа олимпыг зохион байгуулж буй. Спорт сонирхогчдыг хоёр долоо хоног завгүй байлгах их наадам наймдугаар сарын 11-нд дуусах билээ.

Энэ удаагийн олимпод Монгол Улсаас спортын есөн төрөлд 32 тамирчин өрсөлдөнө. Өнөөдрөөс эхлэх манай тамирчдын тэмцээний хуваарь, үр дүн, багийн бүрэлдэхүүнийг багтаасан дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцаарай.

ФОТО

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19

Зураг
20

Зураг
21

Зураг
22

Зураг
23

Зураг
24

Зураг
25

Зураг
26

Зураг
27

Зураг
28

Зураг
29