Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Жуулчдад морин хөтөч хийж явсан 15 настай хүүхэд нуурын усанд осолджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жуулчдад хөтөч хийж явсан хүүхэд эндсэн харамсалтай явдал болжээ.

Энэ талаар ОБЕГ-аас "Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Чулуут багийн "Хэрхлүүр нуур" гэдэг газар зургаадугаар сарын 28-ны 16:00 цагийн орчим морин аялал хийж явсан 40 хүн “Хэрхлүүр" нуурын эрэг дээр амраад аяллаа цааш үргэлжлүүлэх үед тэдний морин хөтөч хийж явсан нэг хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлагыг тухайн өдрийн 22:30 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Цагдаагийн тасгийн алба хаагч, ар гэрийн хүмүүстэй хамтран зургаан сарын 29-ний 00:53 цагт сумаас гарч 100 км замыг туулан 19:53 цагт очиж, 15 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:30 цагт цогцсыг нь “Хэрхлүүр” нуурын эргээс дөрвөн метрт, усны гүнд байгааг олж, тогтоон цогцсыг тус аймгийн сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн" гэж мэдээллээ.