Уншиж байна ...

Буриад улсын тэргүүн "Алтаргана 2024" наадмыг сонирхохоор Булган аймагт очив

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 7 сарын 26
IKON.MN
Зураг зураг

“Алтаргана 2024” олон улсын Буриад зоны наадмыг энэ сарын 26-28-ны өдрүүдэд Булган аймагт зохион байгуулж буй.

Тус наадмын үзэж сонирхохоор ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденов Засгийн газрын төлөөлөгчдийнхөө хамтаар Булган аймагт очжээ. Түүнийг аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат нар угтан авсан байна. 

Алексей Самбуевич Цыденов нь буриад гаралтай Оросын улс төрч бөгөөд 2017 оны хоёрдугаар сарын 7-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүнээр томилогдож байжээ.