ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Тахилтын нүхэн гарц, 22-ын товчоо, Яармагийн замуудын ус зайлуулах байгууламжийн зураг төслийг яаралтай гаргах үүрэг өгчээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 7 сарын 22
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж байна. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул Геодези, усны барилга байгууламжийн газарт 22-ын товчооны зам, Тахилтын нүхэн гарц, Яармагийн зам, Зуслангийн замуудын ус зайлуулах байгууламжийн зураг төслийг яаралтай гарган Засаг даргын зөвлөлд танилцуулах үүрэг өгөв. 

Дүүргийн засаг дарга нар үерийн нөхцөл байдалд дүүрэг дээрээ ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар дараах мэдээллийг өглөө. 

Чингэлтэй дүүрэг: Үерийн дуудлага ирээгүй. Цаашид 2-3 байршилд үерийн усны нөхцөл байдал үүсэж магадгүй байгаа учир бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. 
Багануур дүүрэг: Үерийн дуудлага ирээгүй. Их хэмжээний борооны улмаас авто замын эвдрэл нэмэгдэж байгаа учраас хоёр байршилд шинээр автозам хучих ажил хийгдэх юм байна. 

Хан-Уул дүүрэг: Үер усны 10 дуудлага ирсэн. Өчигдөр Нисэхийн 10-р хороо 7-р байр, 2-р хороо 7,8-р байрны хэсэгт үерийн усыг шавхаж ажилласан. Мөн 14-р хороо Өлзийтийн хэсэгт далан сэтэрч айлын хашаа руу ус орсон дуудлага ирсэн. Даланг эргэж бэхжүүлэн айлууд руу орсон усыг соруулжээ. 

Мөн Арцат Нүхтийн амнаас үерийн ус бууснаас болж Наадамчдын замын урд талын хэсэг тэр чигтээ усанд автсан. 21:40 цагт усыг бүрэн шавхаж дууссан. Ус тогтох болсон шалтгаан нь замын цэвэрлэх байгууламжийн даац хэтэрсэн байсан. ХУД-ийн хэмжээнд нийт хоёр ус сорох нацос, 12 ширхэг жижиг нацосыг ажиллуулж байна гэв. 

Баянгол дүүрэг: Таван байршилд ус тогтсон дуудлага ирсэн. Төмөр зам, 10-р хороолол, Нарны гүүр орчим ус тогтсон хэсэгт соруулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Дүүргийн хэмжээнд таван автомашин, гурван помп бэлэн байдалд ажиллаж байгаа. Орон сууцны зарим СӨХ-үүдэд 20ш насос олгохоор бэлдсэн байгаа аж. 
Сүхбаатар дүүрэг: Гурван дуудлага ирсэн. Үүнээс 3-р хороо 8а байр, 1-р хороо 56б байранд ажилласан. Мөн S`Outlets-н хуучин суурин дээр цугларсан усыг соруулсан гэв. 

Сонгинохайрхан дүүрэг: Долоон удаагийн дуудлага ирсэн. 1-р хорооллын зам, Барилгачдын гудамж, 22-р хороо Тахилтын нүхэн гарцад ус тогтсон. Шөнийн 01:30 цагт усыг бүрэн шавхсан. Нэг автомашин усанд автсан.

Тахилтын нүхэн гарцын үерийн жалганд иргэд хог хаясны улмаас дүүрч ус давж орж ирсэн байсан гэдгийг тус дүүргийн засаг дарга онцлов. Өнөөдөр зарим шаардлагатай газруудад шуудайтай хайрга, элс тавих ажлыг зохион байгуулах юм байна. 

Багахангай дүүрэг: Айл өрх усанд автсан дуудлага ирээгүй. Үерийн байгууламж гэмтсэн. Хүчитгэх ажил хийгдэнэ. Найман орон сууцны дээврээс ус гоожиж байгаа. Эрүүл мэндийн төвийн зоорины давхар усанд автаж соруулах арга хэмжээ авагдсан гэв. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ХАХА
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [66.181.187.132] 2024/7/24
Ус зайлуулах хоолойны үйлдвэрт маш их хоолой хийдэг боловч зөвхөн хэдхэн хувийн байгууллага худалдан авч хэрэглэдэг. Харин нийтийн эзэмшлийн замын ус зайлуулах төрийн байгууллагууд ерөөсөө ихээрээ авч хэрэглэдэггүй шүү дээ. Өөрийн хүчээр,өөрийн материалаа ашиглаад ус зайлуулах шугамыг хийе гэхээр тендер нь олдохгүй,шалгарч чадахгүй, харин дундын ченжүүд авч хийгээд орхиод явчихдаг шүүдээ!!! Хэрэв өөрийн үйлдвэртэй газар хийвэл засвар үйлчилгээг хийгээд,эвдрэл гэмтлийг үнэгүйгээр хийгээд байна шүү дээ!!
0 | 0 Хариулах
Иргэн [103.212.162.123] 2024/7/22
Ямар ч уялдаа байхгүй бүгд дур зоргоороо байдагийн гор гарч байна. Хот төлөвлөлтийн газар ажлаа сайн хийхгүй байна. Үерийн суваг гаргалгаа, авто замын төлөвлөлтийн бүсрүү огт газар олгох ёсгүй шүү дээ. Баахан хашаан дундуур авто замаа арай хийж тавьж нтр, инээдтэй. Улс ухаантайн бол шууд зад татаад чөлөөлөөд зам, шуудуугаа хийгээч. Нийтийн эрх ашиг 1-т байх ёстой.
1 | 0 Хариулах
Уулын өвгөн [66.181.160.23] 2024/7/23
Ардчилал гэх нэрийн дор анархи бдал газар авсны гай 30 илүү жил ийм л үр дагвар гарч тэр дундаа ан-ханы мэдлэггүй чадваргүы амьтас эрх мэдэлд шунан хотын үндсэн хууль ерөнхий төлөвлөгөөг хөсөр хаяж газар олголтыг авилга цэцэглэх эх үүсвэр болгож замбраагүй барилгажилт дэд бүтцийн хөгжлийн бодлогыг ор тас орхисны уршиг ингэж илэрч бна.Үүнийг засч залруулж яваа ёрөнхий сайд Л.Оюун-эрдэнэ хотын дарга Х.Нямбаатар нар маш зөв зүйтэй ажиллаж бгаад талархаж бна
2 | 1 Хариулах
Зочин [172.59.186.248] 2024/7/22
Anhnaas ni hoohgv odoo dahiad l zam ewdej nvh uhna
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.43] 2024/7/22
Ёстой Нийслэл хотын захирагч маань жаахан эртхэн сонгогдсон бол өдийд үeр ус утаа тортог гэх юм алга болчихсон байх байсныг үгүйсгэхгүй.
3 | 0 Хариулах
Яагаад анхнаас хийхгүй яасан юм [202.9.40.206] 2024/7/22
Монголын дарга нар яагаад ус зайлуулах зураггүй юм баталдаг юм бэ үүнийг шалгаруулах хэрэгтэй. .... гаргасан зардлыг нь төлүүлэх хэрэгтэй...
3 | 0 Хариулах
Иргэн [66.181.189.17] 2024/7/22
За тэр 5-т цистерн нь соруулах гэж ёстой шүлс залгихтай адилхан юм байна билээ шүү тэгж төсвийн мөнгөөр гараа угаадгаа болимоор бн!!! Ус зайлуулах бизнесээ хянаж шалгадаг газар бн уу хэд удаа хэдэн т ус соруулсаар, ачсан гээд ёстой гоё бизнес шинээр бий болоо юу даа!!! Ус зайлуулахгүй хийлгээд дараа нь байгалийн ус зайлуулах бизнесээ хөгжүүлэх!!! Яаанаа
6 | 0 Хариулах
И [103.168.34.180] 2024/7/22
Замууд гол болж хувирчихаад байхад 22-н замын бродюрыг солих ажлыг замын 2 урсгалыг хааж хийж байхыг өчигдөр харлаа. Бөөн түгжээ. Ер нь хучилтаа хийснийхээ дараа бродюр сольж болдог юмуу? Яагаад хучилтын өмнө хийдэггүй юм? Хуучин бродюрыг авар гэж шинэ хийсэн хучилтын захыг эвдчихлээ ?
2 | 0 Хариулах
Зочин [66.181.181.69] 2024/7/22
мал минь хучилт хийхийн тулд бродюр хэрэгтэй
0 | 1 Хариулах
Зочин [139.5.216.72] 2024/7/22
Яахын бэ сайхан соруулаал бж бхгүй юу помп соруулагчийн бизнесээ хөгжүүлээд сайханшд хурган дарга нар маань бас баяжиг л дээ чааваас
2 | 0 Хариулах
Янханлаг амьдрал [66.181.191.199] 2024/7/22
Үер усандаа живж үхэж байна уу хохь чинь! Галд барилга чинь шатчихсан уу хохь чинь! Үерийн гамшигт эд материал болоод сэтгэл санаагаар хохирсон уу хохь чинь! Ус зайлуулах гэтэл нэг л болж өгөхгүй байна уу хохь чинь! Энэ комментыг уншаад уур зэвүү чинь хүрж байна уу хохь чинь!
6 | 1 Хариулах