Уншиж байна ...

"Булганы Тэшиг сумын Эг голын гүүрний даланг засаж буй тул иргэдийг завиар тээвэрлэж байгаа"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

2024 оны долдугаар сарын 20-21-ний өдрүүдэд орсон усархаг борооны улмаас Булган аймгийн Тэшиг сумын Эг голын гүүрээр зорчих боломжгүй болсон.

"Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-аас мэдээлснээр өнөөдрийн байдлаар Эг голын усны түвшин багассан байна. Харин голын том, жижиг хоёр гүүрний хооронд хэсэг газарт далан сэтэрч, үерийн усны урсац ихтэй байгаа аж.

Одоогоор зорчих хөдөлгөөн хийх боломжгүй байгаа тул Тэшиг сумаас зайлшгүй гарах шаардлагатай иргэдийг завиар тээвэрлэж байгаа юм байна.

зураг
 

Зам хариуцагч төрийн байгууллагуудын инженер, техникийн ажилчид гүүрийг засварлаж, хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгааг мэдээллээ.