Уншиж байна ...

ОЛИМПЫН НААДАМ дэлхийн түүхэнд анх удаа ЦЭНГЭЛДЭХИЙН ГАДАА нээлтээ хийнэ...

ikon.mn
2024 оны 7 сарын 26
Сурталчилгаа

Медалийн өнгөөр датагаа үржүүлэн аваарай... 

Хүн төрөлхтний эв нэгдэл болсон “Парис 2024” зуны 33 дахь удаагийн Олимпын наадам өнөөдөр буюу долдугаар сарын 26-с 27-нд шилжих шөнө нээлтээ хийх гэж байна.

Энэ жилийн нээлт дэлхийн түүхэнд анх удаагаа төв цэнгэлдэх дотор бус гадаа, тэр тусмаа үзэсгэлэнт Сена мөрний эрэг дээр задгай болох юм. Олимпын нээлтийг 300 мянган үзэгч дэргэдээс нь үнэгүй үзэх ба, хот даяар 80 том дэлгэц байршуулан нээлтийг шууд дамжуулах гэж байна.
зураг
 

Харин дэлхий даяар 1,5 тэрбум хүн олимпын нээлтийг шууд үзэх эхний тооцоолол гарчээ.  

Тэгвэл Монголчууд бид Парисын тэнгэрт Монгол Улсынхаа тугийг мандуулах, баг тамирчдаа дэмжин, тэдэнд урам өгөх, тэдний амжилтыг хамтдаа тэмдэглэж, баярт мөчүүдийг хамтдаа хуваалцах боломжийг олгох зорилгоор энэ удаагийн олимпын наадмын шууд дамжуулалтын ивээн тэтгэгчээр Unitel групп ажиллаж байна. 

Зөвхөн шууд дамжуулалтаар зогсохгүй Олимпын наадмаас монгол баг тамирчдын авч ирэх медаль бүрийн үнэ цэнийг хамтдаа хуваалцаж, хамтдаа дэмжин нэгдэх зорилгоор хэрэглэгчдэдээ дараах урамшууллыг зарлалаа.  

ОЛОЛТ АМЖИЛТАА ХАМТДАА 

Парисын зуны олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцож буй баг тамирчдын авсан медалийн өнгөнөөс хамаарч хэрэглэгч таны авсан дата үржигдэж орно. Өөрөөр хэлбэл баг тамирчид маань олимпын медаль энгэртээ зүүх бүрд хэрэглэгч та урамшуулалд хамрагдах боломжтой болно гэсэн үг юм.  

зураг
 

7-р сарын 22-оос 8-р сарын 11-ний хооронд Unitel апп-аас хүссэн нэг үйлчилгээгээ авсан хэрэглэгч бүрд дата урамшуулалд оролцох эрх нээгдэх бөгөөд Монголын баг тамирчид 

  • Алтан медаль хүртвэл 2024MB x3
  • Мөнгөн медаль хүртвэл 2024MB x2 
  • Хүрэл медаль хүртвэл 2024MB x1 гэсэн урамшууллын эзэн болох боломжтой. 

Ололт амжилтаа хамтдаа тэмдэглэж, хуваалцах энэхүү урамшуулал нь паралимпын үеэр буюу 8-р сарын 28-аас 9-р сарын 8-ны хооронд ч үргэлжлэх юм.  

Мөн Монгол улс Олимпын түүхэндээ нийт 5 төрлийн спортоор амжилт гаргаж байсан ба түүхэн амжилтуудтай танилцахыг хүсвэл ЭНД дараарай.