Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хүний амь хохирсон асуудалд хариуцлага нэхэж, Эрх Чөлөөний Эвсэл намын гишүүн суулт зарлажээ

Б.Манлай
2024 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын/ШШГЕГ/ харьяа 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаад Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт(УГТЭ) хүргэгдэж амь насаа алдсан иргэний асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Талийгаачийн найз нар, ангийнхан нь өчигдөр орой төв талбай дээр зул өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Харин Эрх Чөлөөний Эвсэл Сенатын гишүүн Т.Золбаяр "Хүний нялх үрийг хороосон хэрэгтээ хариуцлага хүлээцгээ" хэмээн шаардаж, төв талбайд суулт зарлажээ. Тус намын зүгээс цагдаа, прокурорын байгууллагыг татан буулгах замаар шинэчлэн зохион байгуулах хэрэгтэй гэж үзсэн байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өмнөх өдрүүдэд өрнөсөн үйл явдлын тухайд Талийгаачийн эгч "Цагдаагийн найман алба хаагч миний дүүг тамласан. Миний дүү Баянгол дүүргийн эрүүгийн төлөөлөгч нарыг АТГ-т өгснөөс болж нас барсан" гэж мэдэгдсэн бол цагдаагийн байгууллагаас "Амь хохирогч нь цөсний шалтгаант нойр булчирхайн цочмог үрэвсэл, үжлийн шок, амьсгалын гачаалт хам шинж гэдэг урьдчилсан оноштойгоор нас барсан" гэж мэдээлээд буй.

Хууль зүйн сайдын зүгээс буруутай нь тогтоогдвол албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо зарлаад байгаа билээ.