ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Цагдаагийн байгууллагад амь хохирогчийн хувийн мэдээллийг задруулж, нэр төрд нь халдахгүй байхыг анхааруулжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл 461 дүгээр хорих ангид цагдан хоригдож байхдаа нас барсан иргэн О-ын ар гэрийн төлөөлөл, өмгөөлөгчтэй 2024 оны долдугаар сарын 25-ны орой Хууль Зүй, Дотоод Хэргийн Яаманд уулзлаа.

Тус уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл, бусад холбогдох газрын албан хаагчид болон Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хошууч Б.Амар нарын холбогдох албаны төлөөлөл оролцов.

Сайд О.Алтангэрэл талийгаачийн ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлж, тэдний санал гомдлыг сонсож, хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:

  1. Цагдаагийн байгууллага цаашид мэдээлэл хийхдээ аливаа төрлийн хохирогч, тэр дундаа амь хохирогчийн хувийн, эмзэг мэдээллийг задруулахгүй байж, нэр төр, алдар хүндэд нь халдахгүй байхад анхаарч, мэдээлэл хийх журам боловсруулж хэрэгжүүлэн ажиллах,
  2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага амь хохирогчийн бие муу байхад  гавласан гэх асуудлыг нягтлан шалгаж, яаралтай эргэн танилцуулах үүрэг, чиглэл өгөв.
  3. Хууль сахиулах байгууллагын алба хаагчдын холбогдсон хэргийг хараат бусаар шалгах прокурорын дэргэдэх “Мөрдөн байцаах алба” байгуулах чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яам анхаарч ажиллана.

Тус уулзалт нь нэг удаагийн гал унтрааж буй арга хэмжээ бус цаашид энэ хэрэг шийдвэрлэгдэх хүртэл ар гэрийнхэнтэй нь өмгөөлөгчөөр дамжуулан байнга холбоотой ажиллахаа тэрбээр илэрхийлж, Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа байгууллагуудаас томилсон Ажлын хэсгийн шалгалтын дүнгээр буруутай нь тогтоогдсон этгээд, албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцно гэдгээ мэдэгдлээ.

Жич: Гэрэл зургийг хохирогчдын зөвшөөрөлтэйгөөр нийтэлж байгаа болно.

 

Эх сурвалж: ХЗДХЯ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
40 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.116.187] 2024/7/31
Өнгө мөнгөний өинө гөлөлзөөд өөрөөсөө дор хүнд төрийн хувцасаар томордог хүн цагдаа. Цагдааг ул үндсээр нь халж цэвэрлэх цаг болсон. үнэхээр ялзарсан газар цагдаа
0 | 0 Хариулах
Монгол улсын иргэн [202.9.46.89] 2024/7/27
ЭНЭ ДЭЭР СУУЖ БАЙГАА ГӨЛГӨРҮҮД ӨӨРСДИЙНХӨӨ АРЬСЫГ Л ХАМГААЛЖ БАЙВАЛ ХҮНИЙГ ЮУ Ч ГЭЖ ГҮТГЭЖ МАГАДГҮЙ ШҮҮ. ТИЙМ СҮРХИЙ ҮНЭНЧЭЭР ШҮҮДЭГ ЮМ БОЛ ИДЭЖ УУЖ ДУУСДАГГҮЙ УИХ, ТӨРИЙН ТҮШЭЭ ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ НЭРЛЭЭД БАЙГАА ХУЛГАЙЧУУДЫН ХЭРГИЙГ ТООЧООД ХЭЛЭЭЧ. НЭЭГ ИХ УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛСЭН ЮМ ШИГ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ГЭЭД ХУЦААД БАЙДАГ БИЗ ДЭЭ. ТА НАРЫН ХУЛГАЙ НУУЦАД ОРООД, АРД ИРГЭДИЙН ХУЛГАЙ ТӨР САМУУРУУЛСАН БОЛОХ УУ. ЭГЭ ЗАЛУУГЫН ХЭРГИЫГ ӨМӨӨРЧ БАЙГАА ЮМ БИШ. ЭГЭ МУУХАЙ АВИЛГАЧ ТӨРИЙГ ХАРАХААР ДУРГҮЙ ХҮРЭЭД БАЙНА. ТӨРИЙН ЦАГДААГЫН ХУВЦАС ӨМССӨН МУУСАЙН БЧЛДУУЧ ЮМНУУД ОЛОН БОЛООД БАЙНА. ЭХНЭЭС НЬ НААД НЭГ ЦАГДААГЫН ОФИЦЕР УХААНТАЙ ЮМАА АРГА ХЭМЖЭЭ АВЧ, АЖЛААС НЬ ХАЛААЧ ТИЙМ ШУДАРГА ЮМ БОЛ.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.162.138] 2024/7/27
Шинэ уур амьсгал оруулаж байна Үүнээс өмнө ямар ч сайд тэр тусмаа Нямдорж сайд ахуйдаа ингэсэн билүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.69] 2024/7/27
Хүний ял шийтгэлийг олон нийтэд дэлгэснээр бусдад сургамж болж, гэт хэргийн зөрчил буурдаг. Бэлээхэн тод жишээ бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зөрчил гаргагсдад авсан арга хэмжээг байнга мэдээлдэг болсоноор энэ төрлийн зөрчил огцом буурсан. Гэт хэрэгтний зураг мэдээллийг ил тод мэдээлэх нь маш зөв зүйтэй шүү. Камертай газар гэмт хэрэг үйлдэх зөрчил багассан. Нууж хаах тусам гэмт хэрэгтнийг өөгшүүлж, гэмгүй энгийн ард иргэдийн эрх зөрчигддөг. ХЭҮК хүний эрхийн мэдрэмжтэй баймаар байна, гэмт хэрэгтнийг л зөвхөн хаацайлдаг байгууллага болж хувирсан шүү.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.159] 2024/7/27
Хэүк бас хохирогчийн эрхийг хамгаалж баймаар юм аа
2 | 0 Хариулах
Зочин [66.181.180.53] 2024/7/26
Өүтэхгүы новш байсан биз дээ вун сүртэй юм вээ хүмүүсийн уьсыг хулгайлаад бөөн стрёссд оруулсан нрюовш одоо баатар болооо юу
1 | 3 Хариулах
Зочин [103.212.162.138] 2024/7/27
Чи өөрөө новш юм даа
0 | 1 Хариулах
Зочин [66.181.180.69] 2024/7/26
Зодож нүдэж алчихаад өвчинөөр үхсэн гэж гүрийхээр шийджээ.даанч дээ!
3 | 2 Хариулах
Доржсүрэн [202.55.188.93] 2024/7/26
Цагдаа нар зайлцгаа цэргийхнээр хамгаалуулья
1 | 0 Хариулах
Доржсүрэн [202.55.188.93] 2024/7/26
Мөрдөн байцаагчид үнэхээр хүнээ байжээнаа арай л байна. Хөгийн гөлөгнүүдийг
0 | 0 Хариулах
Бат [202.55.188.93] 2024/7/26
Алчихаад эмнэлэгт хүргэж өгч байдаг бас л хүйтэн сэтгэлтэй болж байгаам шүү. Уул нь би цагдаагийн талд үргэлж байдаг байсан. Хамгийн хогийн нөхдүүд мөрдөн байцаагчид болж ирж байна. Янз бүрийн хэрэг тохох гэдэг. СБД -т сарабахтар гэдэг гөлгийг харах л юм бол ална даа
1 | 0 Хариулах
АН [202.55.188.93] 2024/7/26
Хөгийн новшнуу
0 | 0 Хариулах
Irg [193.119.122.16] 2024/7/26
Geendee goondoo Mongolchuud mine
1 | 0 Хариулах
malnud [122.201.23.66] 2024/7/26
tsagdaa nariig orsod surgaad l bai iim bsaaar l bh bolno
1 | 0 Хариулах
зочид [203.91.116.130] 2024/7/26
Зөв шийдэж байна. Нас барсан хүний эмзэг мэдээллийг нийтэд дэлгэж, арьсаа хамгаалах оролдлого хийдэг дарга нарт арга хэмжээ авч эргэж мэдэгдээч. Шинэ сайд сайн байна. Цагдаа цус ойртож, ялзарсан шүү. Цэвэрлэж ажиллаарай.
3 | 0 Хариулах
Зочин [202.179.18.124] 2024/7/26
Шийдэх гэж албан хаагчид яагаад өдөо тутам мөрдөх ёстой хуулиа мэдэхгзй эмвэл мэдсэн ч хууль зөрчтж байгааг үасах ёстой.
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.189.248] 2024/7/27
Шинэ дарга бас цус ойртуулах болов уу ? Бүр холдуулах болов уу ?
0 | 0 Хариулах
Зочин [192.42.116.195] 2024/7/26
Алуурчид бүгдээрээ зайлцгаа.
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.94] 2024/7/26
ЦАГДАА ЭЗЭН ХОЛБЛГДОГЧГҮЙ ХЭРГҮҮДЭД ХАМААТУУЛАН ШАЛГАХ НЬ ЗӨВ. ГЭХДЭЭ НОТЛОГДООГҮЙ, МӨН СЭЖИГТЭН НАС БАРСАН ТОХИОЛДОЛД “10 ХУЛГАЙН ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БАЙСАН” ГЭЖ МЭДЭЭЛЭХ НЬ БУРУУ. НАС БАРТЛАА НОТЛОГДООГҮЙ БОЛ ХАМААРАЛГҮЙ Л БОЛНО. ИЙМ ЭНГИЙН ЗҮЙЛИЙГ ЦАГДАА ОДОО ОЙЛГОЖ МЭДЭЭЛДЭГ БАЙМААР БАЙНА
1 | 0 Хариулах
Зочин [202.179.18.124] 2024/7/26
Тийм гэмь хэрэг террор хийж байгхад үхээгүй цагдаагийн хаигхалалтанд байж байгаад уёир битүү үхэж байрад
1 | 0 Хариулах
Бгд [202.9.46.158] 2024/7/26
Бгд н цагдаа нар аймаар юм билээ.иргэнээ биш мөнгөтэй хүнээ хамгаалдаг..
2 | 1 Хариулах
Зочин [202.126.90.207] 2024/7/26
хулгайч нар үхэж хорогдож цөөрч л байвал болоо
0 | 1 Хариулах
зочин [103.212.119.156] 2024/7/26
Битгий тэг лдээ. Шүүхээр гэмт хэрэгтэн нь тогтоогдоогүй байхад хүнийг яллаж нэр төрд нь халдах эрх хэнд ч байхгүй. Энэ хүү үнэхээр хэрэг хийгээгүй бол яах вэ, үхүүлж л байг уу, энэ мэт байгаад байвал дараагийн удаа өөрөө л хорогдох байх даа. Өнөөдөр маргааш энэ мэт байдал чамд хамаагүй ч нөгөөдөр чиний ээлж ирнэ шүү,
2 | 0 Хариулах
Zochin [103.212.162.58] 2024/7/26
21 hen nastai hvvhed shvvdee gulug minee
2 | 0 Хариулах
Зочин [182.79.27.28] 2024/7/26
21 настай хүүхэд яг ид асч явдаг үе нь, хэгжүүн байсан байх л даа, тэглээ гээд өөрсдөө тийм байгаагүй мэт үхтэл нь зодчихдоо яахавдээ, нөгөө эр хүн эр хүндээ хайртай гэдэг нь яачив
2 | 2 Хариулах
Иргэн [66.181.189.248] 2024/7/27
Яг зодоод алчихсан юм уу ? Ээ Бурхан минь
0 | 0 Хариулах
Балт [103.57.94.154] 2024/7/26
10 удаагиин давтан хулгайч, холбогдогч хамжигч гээд бүлэг, танхай, хүн амины хэрэгт сэжиглэн мөрдөж бсан рецетив гэмт хэрэгтэн үхэхд хаая хүүе халаг хоохой бол түй майл баймаар юм. шоронгиин хулгай. нарын талыг н ингэж хороох ёстой. хулгайч л бол хулгай. үхсэн ацны хүнии эрх.
2 | 5 Хариулах
Зочин [66.181.161.112] 2024/7/26
Хүүд эзэнгүй 10 хэрэг тохох гэж зодсон байна.
2 | 1 Хариулах
Иргэн [66.181.189.248] 2024/7/27
Хажууд нь явсан хүн хулгай хийсэн гээд бичээд байлуу. Тэгвэл тэр хүнийг шүүж хорихгүй яав. Эсвэл тэрнь тийм их хамгаалах том артай юм уу .
0 | 0 Хариулах
Цагдаад өөрчлөлт хий [202.131.229.2] 2024/7/26
Цагдаад өөрчлөлт хийь дарга нар нь сайд нь дуудхад ирэхгүй байна шүү
1 | 0 Хариулах
Zochin [122.201.31.17] 2024/7/26
Цагдаад хүчиндүүлсэн 13 настай охин архичин завхай бсын бхөө. Одоо тэгсэн хохирогч нь засрашгүй хулгайч, бараг үхэхдээ таарсан хог гэж бх шив. Арай2, цагдаагийн байгууллага үндсэн хуулиа ер нь мэддэг болов уу, хувь хүнийг бол элдвээр нь зарлах юм. Том даргынхаа нэр төрийг хамгаалаад хүн барьж аваад шийтгэх юм. Эсвэл мөрдөж бгаа ажлаа үнэрээ мэтийн юмнуудад задруулаад, сошиалаар сэвүүлчих юм. Энэ олон төрийн бус байгууллагууд, хамаарах төрийн албан хаагчид байх юм. 1ньч цагдаагийн энэ мэт үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхийг зөрчсөн тохиолдлуудын эсрэг шүүхэд хандахгүй юм. Бүгд айгаад бдгымуу яадгын. Өөрчлөлт хийхгүй бол бүүр болохоо байлаа. Одоо тэгээд өөрчлөнө гэхээр даргыг нь солиод л болчихно. Системийн өөрчлөлт, шаардлагатай хууль журмуудыг нь гаргах хэрэгтэй лдээ. Цагдаагийн ёс зүйн хороо, дотоод хяналт энтр бдгын болуу, аль 1 том даргын тушаалаар энэ байгууллага ажилдаг юмуу бүү мэд. Юутай ч үндсэн хуулинд заасан эрхийнхээ дагуу үзэл бодлоо илэрхийлж сэтгэгдэл бичсэн шүү,
8 | 0 Хариулах
Зочин [202.55.188.108] 2024/7/26
ЦЕГ, ШШГ ын дарга нарыг огцруулах ёстой.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.181.59] 2024/7/26
Орос школоор явдаг Монголын цагдаад том реформ хийх цаг нь болсон. Нямдорж мэтийн хуучинсаг гарууд байнга саад болдог байсан. Одоо цаг арай өөр болж байна. МАН-ын залуу удирдлага АН-тай сайн ярилцаад цагдаагаа шинэчлэе
9 | 1 Хариулах
Зочин [202.72.245.121] 2024/7/26
ХЗДХ-ийн сайд сайн байна. Энэ цагдаагийн дарга нарын бусармаг увайгүй тэнэг байдлыг таслах хэрэгтэй. Дарамтлах зодох, гүтгэхээ л урьдал болгодог заваан юмнуу
3 | 0 Хариулах
Зочин [202.72.245.121] 2024/7/26
Шоронд ч юмуу цагдаа хүчний байгууллагад шалгагдаж байсан хүн нэг бус удаа ийм байдлаар цагдаад болон дээд тушаалын дарга нартаа зодуулаад үхэж байсан. Хамгийн түрүүнд тэр үхсэн хүнээ үг хэлэх биш гээд шууд л үхвэл таарах амьтан байсан юмаа гэсэн утгатай мэдээлэл хийдэг нь ёс уламжлал болтлоо газар авч дээ. Хэдийн гэм буруутай зүйл үйлдээд хоригдож байсан ч хүний энхрий үр, хань, аав гэдггийг хувь хүний үнэт зүйлийг хайрлах хамгаалах өчүүхэн ч үртэсгүй малнууд даа цагдаагийнхан
3 | 0 Хариулах
Зочин [103.168.34.58] 2024/7/26
Яахаараа дандаа дэд дарга нар нь орсон байдаг юм? Тэр ЦЕГ-ын жинхэнэ дарга нь яасан юм?
14 | 0 Хариулах
Зочин [66.181.176.104] 2024/7/26
Сайдыгаан элэг бариад очоогvй эсвэл гадаадад наадамлаж яваа.
1 | 0 Хариулах
Зөв шүү [66.181.188.226] 2024/7/26
Цагдаа нь цагдаагаа шалгадаг юмыг хүзүүгүй хийсэн прокрорын дэргэдэх мөрдөн байцаах алба гэж байсныг татан буулгасан нь цагдаа нарыг хогийн болгосон
11 | 4 Хариулах
Зочин [202.55.188.116] 2024/7/26
Цагдаа нар угаасаа л лалар бсан...МАНгар хужаа намын тэжээврүүд
5 | 0 Хариулах
Иргэн [66.181.189.248] 2024/7/27
АН - нам чинь хужаа нарын тэжээврүүд биздээ.
0 | 0 Хариулах