Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нэр бүхий төлөөлөгч нар мэдүүлэг авах журмаар миний дүүг эрүүдэн тамласан"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

461 дүгээр хорих ангид хоригдож байгаад энэ сарын 22-нд Шастины нэрэмжит III эмнэлэгт хүргэгдэн нас барсан талийгаач О-гийн ар гэрийнхэн мэдээлэл өглөө. 

Талийгаачийн эгч "Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр миний дүүг гэмт хэрэгтэн 461 дүгээр хорих ангид хоригдож байгаад үхчихсэн юм шиг яриад байгаа. Миний дүүг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байсан, шүүхээр эцэслэн шийдэгдээгүй.

Холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн байсан, гадуур шалгах боломжтой. Миний дүү шүүхийн шийдвэр гарахаас нэг цагийн өмнө нас барсан. 

Нэгдүгээр сарын 23-нд цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийсэн байна. Тухайн гэмт хэрэгт өөрөө оролцоогүй. Цуг явж байсан хүн нь утас хулгайлснаас болж, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нэр бүхий төлөөлөгч нар мэдүүлэг авах журмаар миний дүүг эрүүдэн тамласан. Цагдаагийн найман алба хаагч байсан. 

Тухайн байцаагч нарыг Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т өгөнгүүт миний дүүг нэг сарын хугацаатай Дарь-Эхэд байрлах шоронд саатуулсан. Энэ хугацаанд Баянгол дүүргээс байцаагч утсаар ярьж дарамталсан. 

Дараа нь 20 гаруй хоног хянагчаар нь дамжуулж дарамталсан. Гарч ирчхээд яагаад 20 гаруй хоног АТГ-т байцаалт өгч чадаагүй гэвэл 21 настай хүүхэд айсан байгаа юм. 

Үүний дараа АТГ-ын байцаагч цагдаагийн найман алба хаагчийн зургааг нь тодруулсан, үлдсэн хоёрыг нь таниулах хэрэгтэй байна гээд манай дүүг дуудсан.

АТГ-ын хашааны үүднээс манай дүүг Баянгол дүүргийн хоёр цагдаа барьж аваад, Чингэлтэй дүүрэг рүү шилжүүлээд 461 дүгээр хорих анги рүү гурван сарын хугацаатай баривчилгаанд явуулсан. 

Долдугаар сарын 11-нээс биеийн байдал нь муудаж, 461 дүгээр хорих ангийн эмч нарт хэлж эмнэлэгт хэвтсэн гээд байгаа. Энэ байдлыг 461 дүгээр ангийн зүгээс прокурор, байцаагчид нь мэдэгдсэн гэж мэдэгдэл хийсэн. 

Бид өчигдөр эмнэлэг дээр ирэхэд прокурор, байцаагч нь юу мэдээгүй байсан. Тэгэхээр бид хууль шатны бүх байгууллагад гомдолтой байна. 

Миний дүү Баянгол дүүргийн эрүүгийн төлөөлөгч нарыг АТГ-т өгснөөс болж нас барсан. 

Урьдчилсан байдлаар нас барсан шалтгааныг амьсгалын ачаалалтай хам шинж гэж тодорхойлсон. Долдугаар сарын 21-нд ар гэр рүү нь гуравдугаар эмнэлгээс залгаж, 461 дүгээр хорих ангиас ийм хүн ирсэн шүү гэж мэдэгдсэн. 

461 дүгээр хорих ангид байсан хүн яагаад гуравдугаар эмнэлэгт очдог юм гээд бөөндөө очсон. Миний дүү 24 цаг үхэлтэй тэмцсэн" хэмээн ярилаа.