Цагдан хоригдож байгаад эмнэлэгт хүргэгдэн амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 23-нд гарсан. Талийгаач О-ийн ангийнхан, найзууд, багш нар, хөлбөмбөгийн багийнхан өнөөдөр 20:00 цагт Төв талбайд зул өргөлөө.
Талийгаачийн ар гэрийн зүгээс энэ хэрэгт цагдаагийн алба хаагчдыг буруутгаад байгаа билээ. Тэгвэл цагдаагийн байгууллагаас "Энэ сарын 23-ны өдрийн 11:23 цагт цагдаагийн байгууллагад Улсын III эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт долдугаар сарын 22-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангиас биеийн байдал хүнд хүн ирлээ гэх дуудлага мэдээллийн дагуу Баянгол дүүргийн II хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна" гэх тайлбарыг өгсөн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!