Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Өмгөөлөгч н.Анхбаяр: ЦЕГ-аас хувь хүний нууцыг мэдээлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам (ХЗДХЯ)-ны сайд О.Алтангэрэл болон цагдаагийн байгууллагын удирдлагууд талийгаач О-ийн ар гэрийнхэнтэй уулзсан талаар талийгаачийн өмгөөлөгч н.Анхбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын мөрдөн байцаах шатанд шалгагдаж байгаа тул хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Албан ёсоор шүүхийн шинжээчийн дүгнэлт гарсны дараа талийгаачийн гэр бүлийнхний зүгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр төлөвлөсөн.

Сая ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл талийгаачийн ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлээд, Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын болон Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар (ШШГЕГ)-ын дарга нарт албаны шалгалт явуулах чиглэл өгснөө мэдэгдсэн.

ЦЕГ-аас өнөөдөр хэвлэлийн хурал хийхдээ амь хохирогчийн хувийн мэдээллийг ар гэрийнхэнтэй нь зөвшилцөлгүй мэдээлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Шинжээчдийн дүгнэлт гарсны дараа мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, буруутай этгээдийг шалгаж тогтооно гэдэгт итгэж байна" гэж ярилаа.